Д.Загджав: Украинчууд эх орондоо тайван амьдрах ёстой

Монголын Энх-тайванМонголын Энх-тайван, найрамдлын байгууллагаас Украины асуудлаар мэдэгдэл гаргаж хэвлэлийнхурал хийлгэлээ. Мэдэгдэлд “Манай хөрш Тусгаар улсуудын хамтын нөхөрлөлийн гишүүн орнуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Украины үндсэрхэг радикал үзэлтнүүд, хэт даврагсдыг ашиглан, ард түмний тайван жагсаал цуглааны нэрээр халхавчилсан барууны тусгай албадыг Украин Улсын төр, засгийн эрхийг хууль бусаар хүчирхийллийн аргаар булаан авч, олон улсын харилцааны нийтлэг хэм хэмжээг зөрчин, дураараа авирлаж байгаа бурангуй үйлдлээ таслан зогсоож, Украины ард түмэнд өөрийн эх оронд, айх аюулгүй, амар амгалан амьдарч, ажиллах боломж олгохыг шаардаж байна” гэжээ.

Хэвлэлийн хуралд Монголын Энхтайван, нөхөрлөлийн байгууллагын ерөнхийлөгч Д.Загджав, ОХУ, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн гишүүн орнууд хариуцсан нарийн бичгийн дарга Е.Максим, БНХАУ, Ази, Номхон далайн бүс нутгийн орнууд хариуцсан нарийн бичгийн дарга Ж.Хатанбаатар, Европ, Ойрхи, Дорнодын орнууд хариуцсан нарийн бичгийн дарга Г.Золзаяа, Гэрээ эрх, протокол хариуцсан нарийн бичгийн дарга Р.Мөнхзул нар оролцсон юм. Тус байгууллагын ерөнхийлөгч Д.Загджаваас цөөн асуултад хариу авснаа хүргэе.

-Өнөөдрийг хүртэл манай төрийн болоод ТББ-ууд Украины талаар албан ёсны байр суурь илэрхийлээгүй. Харин хувь хүмүүсийн үзэл бодол хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, интернэт орчинд түлхүү илэрхийлэгдэж байна. Та бүхний мэдэгдлийн гол зорилго юу вэ?
-Бид манай хөрш зэргэлдээ ОХУ-тай хиллэж байгаа Украинд өрнөж буй үйл явдалтай холбогдуулан мэдэгдэл гаргаж, дуу хоолойгоо хүргэе гэсэн олон түмний санаа бодлыг дамжуулж байгаа юм. Ер нь Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал нь манай хил хязгаарын дархан байдалтай салшгүй холбоотой. Манай мөнхийн хоёр хөрш бол ОХУ, БНХАУ юм. Энэ гүрнүүдийн манай улстай хиллэж байгаа аюулгүй байдлыг тооцох боломжгүй, хязгаарлаж болохгүй. Энэ хоёр орны цаад талаар хиллэж буй улсдын тухайд ч бид “Айл хүний амь нэг, саахалт айлын санаа нэг” гэдэг утгаар аль болох ойлгож явах ёстой. Тэгэхээр хилийн чанадад болж байна, тэнд өрнөж буй асуудал бидэнд хамаагүй гэж хандах нь зохимжгүй. Тиймээс байр сууриа илэрхийлж байгаа юм.

-Тэгэхээр мэдэгдэл хийж байгаа эх сурвалж болох танай байгууллагын статусыг сонирхож болох уу?
-Монголын Энхтайван найрамдлын байгууллага нь ТББ юм. 1958 онд байгуулагдсан. Энэ онд 86 дахь жилдээ ажиллаж байна. Анх гадаад улсуудтай найрамдал, соёлоор харилцах улсын хороо нэртэйгээр байгуулагдсан. Төрййн болон олон нийтийн чиг үүрэг бүхий ТББ-ын статустай. Олон улсын гишүүнчлэлтэй байгууллагуудыг эгнээндээ багтаасан энхтайван, аюулгүй байдал, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх чиглэлээр олон түмний дэмжлэгийг нэгтгэн зохион байгуулж, гадаад харилцааны таатай орчныг бүрдүүлэх, хөгжил дэвшилд нь хувь нэмрээ оруулах үндсэн чиг үүрэг бүхий байгууллага юм.

 
ч.олдох


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.