Гэмтлийн эмнэлэг гэмт хэрэгтнийг орогнуулжээ

 

Шоронгоос   суллагдсан Б гэх залуу  сар гаруй хугацаанд  ГССҮТ-д орогнож, бусдыг залилж байсныг цагдаагийнхан тусгай  үйл ажиллагаа  явуулсны дүнд уржигдар баривчилсан байна.

Тэрээр  тус эмнэлгийн хоёр, гуравдугаар давхарт  өвчтөн сахиж байгаа хүний дүрээр “амьдарч” байсан гэнэ. Хоёр давхарт гарахаараа “Би гуравдугаар давхарт хүн сахиж байна. Утсаараа яриулаач, мөнгө зээлүүлээч” гэхчлэн итгүүлдэг. Гуравдугаар давхар дахь  өвчтөний тасаг хавиар хоёрдугаар давхарт хүн сахиж байгаа хэмээн ярьж явдаг байсан ажээ. Ингэхдээ “Харанга” хамтлагийн дуучин Х.Лхагвасүрэнгийн нэрийг барьж “Би Харанга хамтлагийн Лхагваагийн дүүг сахиж байгаа хүн байна” хэмээн ярьж явжээ. Мөн хамт авахуулсан зургаа фейсбүүктээ оруулж, улмаар интернэтээр  охид, бүсгүйчүүдтэй танилцаж, залилан хийх гэж байхад нь цагдаагийнхан хохирогчдын тусламжтайгаар баривчилсан байна.

Л.Хэрлэн

polit.mn


URL:

Сэтгэгдэл бичих