”Зэлмэ” компанийн захирал С.Жаргалсайханд дахин хэрэг үүсгэлээ

Ашигт малтмалын газрын даргаар ажиллаж байсан Д.Батхуяг, тус газрын Геологи, уул уурхайн кадасртын хэлтсийн даргаар ажиллаж байсан Л.Даваацогт, “Зэлмэ” компанийн захирал, Д.Батхуягийн найз С.Жаргалсайхан, Ш.Бат-Ирээдүй нарт холбогдох хэрэг 2013 онд  шүүхээр хэлэлцэгдэн шийдвэрлэгдсэн билээ.

Дээрх хэргийг шүүхээс шийдвэрлэхдээ хууль бусаар олгогдсон 5261Х тоот хайгуулын лицензийг хүчингүй болгосон байдаг. Харин уг лицензийг С.Жаргалсайханаас худалдан авч хохирсон БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Берунг майнинг” ХХК-иас гаргасан гомдлын дагуу Улсын Мөрдөн байцаах газрын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтсээс С.Жаргалсайханы “Зэлмэ” компанийг дахин шалгаж эхэлсэн байна.

С.Жаргалсайхан “Саусгоби сэндс” компанийн эзэмшлийн ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг хууль бусаар өөрийн компанид гаргуулан авсан хэрэгт буруутгагдан өнгөрсөн оны нэгдүгээс сард анхан шатны шүухээс 5.1 жилийн сонссон юм.

Тэгэхээр аль хэдийнэ ял сонссон С.Жаргалсайханд нэмэлт хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих