Самурай бонд валютын ханшид нөлөөлсөнгүй

самурайЭдийн засгийн хямрал бизнест хэрхэн нөлөөлж байгаа талаар “Өлзий төв” компанийн ерөнхийлөгч Н.Даш-Өлзий, “Хатан сүлжээ” компанийн захирал Б.Бадамханд нар ийн хариуллаа.

Б.Бадамханд: САМУРАЙ БОНДЫН СУРАГ ГАРААД АЛГА БОЛЧИХЛОО
-2008 онд болсон хямралыг манай компани мэдрээгүй өнгөрч байсан. Энэ удаагийнх нэлээд хүнд дарамт болж байна. Энэ нь төр засгийн бодлоготой шууд холбоотой. Төсвийг батлахдаа валютын ханшийг 1384 төгрөг байхаар төсөөлсөн. Гэтэл одоогоор 1780-д хүрч байгаа нь бизнес эрхлэгчдэд хүндээр тусч байна. Манай улс экспортлогч биш импортлогч орон болж байна. Самурай бонд гарснаар валютын ханшид нөлөөлөх нь гэж найдаж байлаа. Гэвч дөнгөж сураг нь гараад алга болчихлоо. Ер нь валютын зөрүүгээс болж хэдэн тэрбумаар алдагдалд орж байгаа газар бий.

Н.Даш-Өлзий: ВАЛЮТЫН ЗЭЭЛД 200-300 САЯ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛ ХҮЛЭЭЖ БАЙНА
-Хямрал шууд нөлөөлж байна. Валютын зээлд 200-300 сая төгрөг, тендерт 200-аад сая төгрөгийн алдагдал хүлээж байна. Энэ байдал нь дийлэнх компаниудад нөлөөлж байгаа. Засгийн газар ам.долларыг 1384 төгрөг байхаар тооцоолсон. Гэтэл одоо хэд хүрч байгааг бүгд мэднэ. Мөн энэ нь иргэдийн амьдралд ачаа болж байгааг ч харж байна. Ханшийн өсөлт өндөр байхад тендерт оролцох аж ахуйн нэгж гарахгүи. Энэ нь улсын ажил явахгүйд хүргэнэ. Бэлэн мөнгө их гаргаж баигаа нь валютын хомсдолд хүргэнэ. Мөн экспортч багассан.

Ж.ЦОГЗОЛМАА
Энэ оны төсвөөс төсөл, хөтөлбөр, барилга байгууламждаа санхүүжилт авч үлдэх гэж уралдсан гишүүд бариандаа ойртож байна. Өнгөрсөн онд яаруу давчуу баталсан төсөвт 0 дүнтэй тусгагдсан олон хөрөнгө оруулалтыг аудитын шүүлтүүрээр оруулсан нь энэ билээ.

Шалгалтад Сангийн яам, Хууль зүйн яам, Барилга, хот, байгуулалтын яам, Боловсрол, шинжлэх ухааны яам, Зам тээврийн яам, Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Хүн амын хөгжил, нийгэм хамгааллын яам, Эрүүл мэндийн яам, зарим агентлаг, газар болон төсөл арга хэмжээний гүйцэтгэгч байгууллагууд хамрагджээ. Эдгээр газрын төсөл, арга хэмжээний хэдийг санхүүжүүлэхийг энэ сарын 24 буюу ирэх даваа гаригт зарлагдах УИХ-ын ээлжит бус чуулганаар шийднэ.

Төсвийн тухай хууль 29.4, Барилгын тухай хуулийн 15.2 дахь заалтыг зөрчиж, зураг төсөл нь бэлэн болоогүй нийт 196 төсөл, арга хэмжээг төсвийн тухай хуулийн улсын хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгаж баталсан нь 0 дүнтэй батлагдсан 272 обьектыН дийлэнх буюу 72.1 хувийг эзэлжээ.

272 ТӨСЛӨӨС 146 НЬ ХЭРЭГЖИХ БОЛОМЖТОЙ
Адуитын газрын тайланд дурдсанаар, дүн шинжилгээнд хамрагдсан 272 төсөл, арга хэмжээнээс 518.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 146 төсөл, арга хэмжээ 2014 оны төсвийн тухай хуулийн хөрөнгө оруулалтын жагсаалтад тусгаж хэрэгжүүлэх боломжтой аж. Үүнээс 79.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий 37 обьект 2014 онд ашиглалтад орох боломжтой юм байна.

 

 
Б.ИРЭЭДҮЙ


URL:

Сэтгэгдэл бичих