Бага дархан цаазат газарт худаг барихаар ажиллаж байна

Gobi gurvan saihanӨмнөговь аймгийн зарим сумаар сүүлийн хоёр жилд зундаа хур бороо бага, өвөлдөө цас ороогүйн улмаас уулын болон талын туруутан амьтад усгүйдэн харангатаж, энэ өвөл Номгон, Хүрмэн, Ханбогд, Гурвантэс сумын нутагт 26 янгир хорогджээ.
Аймгийн Байгаль орчны газраас эдгээр сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад биотехникийн арга хэмжээ авах санал тавьснаар Дун-Юань ХХК аргаль, янгирын амьдардаг газрын ойролцоо, Номгон сумын Алтны ам болон Алтны голд 10 тонн мөс, Чин Хуа Мак ХХК Гурвантэс сумын Тостын нурууны Аргалын ам, Саарагчийн ам, Хармагтай, Хүргэр хайрханы өвөр бэлээр 40 тонн мөс, МАК ХХК Гурвантэс сумын Тостын нурууны орчимд 25 тонн мөс, South govi sands ХХК Гурвантэс сумын гурван газарт 10 тонн мөсийг хагалж, тараасан байна.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны хоёрдугаар сарын 14-ний А-43 тоот тушаалаар гүний худаг байгуулах хөрөнгийг шийдвэрлэж, БОНХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2014 оны хоёрдугаар сарын 20-ны өдрийн А-37 тоот тушаалаар ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна.
Биотехникийн арга хэмжээ авсны үр дүнд дахин амьтан хорогдоогүй бөгөөд аймгийн Байгаль орчны газар, Говийн бага дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас туруутан амьтад нутагладаг газруудад хиймэл нуур байгуулж, ус зөөвөрлөх ажлыг хийж байна.

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.