Ор сураггүй алга болсон онгоцнуудын тухай үнэн түүх

Малайзын 239 зорчигчтой онгоц алга болсоны дараа дэлхий нийт тэр чигээрээ зорчигчдын хувь заяанд санаа зовниж байгаа билээ. Тиймээс түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн хамгийн ноцтой онгоцны ослуудын талаарх мэдээллийг хүргэж байна. Эдгээр онгоцуудын зарим нь эргэж олдохгүй он удаан жилийг өнгөрүүлсэн нь харамсалтай.

_73514476_bc1549a7-9f3d-46ad-9313-864eb8dd5e18

1937 онд алга болсон онгоц сураггүй болжээ

1.    1937 онд дэлхийг тойрохоор нисч явсан онгоц Номхон далай дээгүүр нисч яваад ор сураггүй алга болжээ. Эмэгтэй нисэгч Эмелия Эрхарт ахмад Фред Нунаны хамтаар аялж явсан хос хөдөлгүүрт онгоцыг олж чадаагүй юм. Хатагтай Эмелияг хоёр жилийн дараа нас барсан гэж зарласан ч хүмүүс онгоцны эрлийг зогсоогоогүй байна.

_73514473_01a67a17-0e1c-479c-8868-88c79bdf151d
Францын 228 зорчигчтой онгоц далайд сүйрэв

2.    2009 онд 447 дугаартай нислэг үйлдсэн Францын зорчигч тээврийн онгоц Рио Де Жанеро хотоос Парисыг чиглэн нисч яваад осолджээ. Онгоцны хэлтэрхийг олох гэж тав хоног зарцуулсан бол хар хайрцгийг нь хоёр жилийн дараа далайн гүнээс илрүүлсэн юм. 228 хүнтэй Францын онгоцны  мотор тасарч автомат залуур нь холбоогүй болсон гэж шинжээчид үзжээ.

_73514479_b0ec093d-256c-4909-9a33-7a340dff90e7
Каир хот руу нисч явсан онгоц сүйрэв

3.    1999 оны аравдугаар сард Лос Анжелес хотоос Египетийн Каир хот руу нисч явсан онгоц Атландын далайд унаж, дотор нь сууж явсан 217 хүн бүгд нас барсан юм. Египетчүүд энэхүү онгоцыг механик гэмтлээс болж сүйрсэн гэж дүгнэжээ. Боинг 767-300 онгоц сүйрсэнээс хойш хоёр долоо хоногийн дараа Америк, Египетчүүд санаатай аллага байж магадгүй хэмээн шалгалт явуулсан ч эцэстээ онгоцны хяналтын систем эвдэрсэнээс болсон гэдэгтэй санал нэгдсэн байна. Эрэл хайгуулд нисдэг тэрэг, онгоцуудыг ашигласны эцэст олж чаджээ. Гэхдээ 2000 оны гуравдугаар сард хоёр дахь хөдөлгүүр, бүхээгний хяналтын системийг эрэн хайх ажиллагаа явуулжээ.

_73525620_73525619
Андын нуруунд сөнөсөн онгоцыг 50 жилийн дараа олжээ
4.    1947 онд “Star Dust” гэдэг Их Британийн онгоц Буэнос Айрес хотоос Чилийн Сантего руу нисч яваад Аргентины Андын нуруунд осолджээ. Онгоцыг эрэн хайх ажиллагаа замхарсаар 50 жилийн дараа Андын нуруунд авирч явсан уулчид ул мөрийг нь илрүүлсэн байна. Ингээд 2000 онд онгоцыг цаг агаарын таагүй байдлаас болж сүйрсэн гэдэг дүгнэлт гаргасан ажээ.
_73515140_torpedobomber28
Бермудын гурвалжингийн эмгэнэлт түүх
5.    Бермудын гурвалжин гэж нэрлэгддэг газар хэд хэдэн усан онгоц, агаарын хөлгүүд осолдож, ямар ч ул мөргүй алга болжээ. Энд 1940-өөд онд Их Британийн хоёр болон Өмнөд Америк тивийн хэд хэдэн онгоц осолдсон юм. Ослын шалтгаан нь техникийн саатал гэж шинжээчид дүгнэсэн байхад Бермудын гурвалжингийн аймшигтай холбон тайлбарладаг хүмүүс цөөнгүй.
_73515464_andes
Онгоцны сүйрлээс амьд үлдэгсэд хүний махаар хоолложээ
6.    Уругвай улсаас 571-р нислэгээр замдаа гарч, Чилийн Сантиего хотыг зорьж явсан онгоц мөн Андын нуруунд осолджээ. Онгоцны толгой хэсэг ууланд хавчуулагдаж, хоёр далавч нь тасарсан гэдэг. Онгоцонд зорчиж явсан 45 хүний тэн хагас амьд үлдэж, ууландаа харилцаа холбооноос таслагдан 72 хоног амьдарч байсан хачирхалтай түүх бий. Эцэст нь аврагчдыг ирэхэд 16 хүн амьд үлдсэн байжээ. Тэдгээр хүмүүс амьд гарахын тулд хүний мах идэж байсан тухай домог мэт яриа байдаг. Энэ хүмүүсийн түүхээс сэдэвлэн 1993 онд кино уран бүтээл хийжээ.
_73515146_1b14c692-9db2-46bb-8aa4-62bb34e7a713
230 зоргигчтой онгоц дэлбэрэв
7.    1996 оны долдугаар сард Нью-Йорк хотоос хөөрсөн 230 зорчигчтой онгоц хэдхэн минутын дараа дэлбэрсэн байна. Онгоцны нэг талын далавчин дахь түлшний сав дэлбэрсэн гэж шинжээчид дүгнэсэн хэдий ч ослыг нүдээр харсан гэрчүүд янз бүрийн таамаглал дэвшүүлжээ.
_73515462_fossett
Адал явдал хайгч ор сураггүй алга болжээ
8.    Америкийн адал явдал хайгч Стив Фоссет 2007 онд хувийн онгоцоороо нисээд хэзээ ч эргэж ирээгүй билээ. 63 настай Стив дэлхийг тойрон аялахаар зорьсон ч сүйрсэн онгоцыг нэг жилийн дараа сайн дурын ажилтнууд Google Earth программын тусламжтайгаар олжээ.
_73515470_e5324df3-13e4-4765-941e-e57729bd5fa1
Жижиг онгоц зургаан сарын дараа олджээ
9.    Италийн “Missoni” хэмээх загварын агентлагийн захирлыг тээвэрлэж явсан жижиг оврын онгоц 2013 оны нэгдүгээр сард Венесуэл улсын эргээс алга болжээ. Зургаан хүнтэй энэ онгоцыг сүйрсэнээс хойш 6 сарын дараа олсон гэдэг. Энэ онгоцны сүйрлийг Бермудын гурвалжингийн учир битүүлэг явдалтай холбон тайлбарладаг байна.

URL:

Сэтгэгдэл бичих