Ашиглалтанд ороод удаагүй Зам-Үүд хүртэлх 17 тэрбумын зам тараа таниулж хэл ам дагуулсаар

Улаанбаатараас Замын-Үүд хүртэлх 116,25 километр зам  хагас жил хүрэхгүй хугацаанд эвдэрч хэл ам дагуулж эхэллээ.

Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан гэрээний хүрээнд бүс нутгийн автозамыг хөгжүүлэх төсөл болон мянганы сорилтын сангийн санхүүжилтээр Чойр-Сайншанд-Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай авто замыг барих төсөл амжилттай хэрэгжиж сүр дуулиантайгаар нээлтээ хийж байсан нь саяхан.

Тодруулж хэлбэл дөрвөн сарын өмнө буюу 2013 оны арваннэгдүгээр сарын 20-нд нээлтээ хийж Засгийн газрын тэргүүн тууз хайчилж байсан.

Тухайн үедээ тээвэрчид нарийхан гэдэг шүүмжлэл хэлж байсан ч Замын-Үүд хүртэл хатуу хучилттай замтай боллоо гэдэг талархалын үг ч дайж байсан юм. Гэтэл энэ замын чанар хагас жил хүрэхгүйн хугацаанд шалгагдаад эхэлжээ.

Замын эвдрэл энд тэнд үм цөм хагарч, эвдэрсэн. Нарийнхан гээд энэ замаар зорчигсдын шүүмжлэл их. Уг нь энэ зам ОХУ болон БНХАУ  олон улсын чанартай босоо тэнхлэгийн автозамаар холбогдож байгаа нь манай улсын хувьд өндөр  ач холбогдолтой.  Олон улсын гэж болохоор энэ замын өргөн нь ердөө 7-8 метр.Тиймээс жижиг оврын автомашин осол гаргах нь их байдаг. Харин том оврын автомашин зөрөхөд эрсдэл их байдаг талаар тээвэрчид ярьж байна.

Тэдний хэлж байгаагаар “Энэ зам ашиглалтанд ороод удаагүй байна. тээвэрчид л зовлонг нь мэднэ. Ер нь бол энэ замаар зорчдог хүн болгон л ярьдаг шүү дээ. Жижиг оврын автомашин осол их гаргадаг. Харин том оврын машин зөрөхөд хүндрэлтэй байдаг. Эхнээсээ зам хуураад эхэлсэн. Олон улсын стандарт байдаг бол тэр стандартын дагуу хийх хэрэгтэй шүү дээ. Байнга зорчдог бидний хувьд зорчих болгондоо эрсдэлтэй тулж байна гэсэн үг шүү дээ” гэсэн юм. Энэ замыг барихад Засгийн газраас 17 тэрбум төгрөг зарцуулсан билээ.

tv5.mn


URL:

Сэтгэгдэл бичих