Гол дүр нь хараагдсан алдартай кинонууд

The Independent сонин Холливудын хараал хvрсэнээс болж жvжигчид нь машины аваарт орсон, золгvй явдал тохиолдсон киног нэрлэжээ…

Оз улсын шидтэн /1939/

Хамгийн анхны хараал хvрсэн киноны нэг. Шулмасын дvрд тоглож байсан Маргарет Хэмильтон нvvр будах өрөөнд гарсан галд золтой л амиа алдаагvй байна. Харин хожим нь энэ кино зохиолоор театрын жvжиг тавьж байхад мөн л золгvй тохиолдол бvртгэгдсэн. Тvvнэс хойш хараал хvрсэн гэх уг бvтээлийн шулмасын дvрийг бvтээх хvн олддоггvй байжээ.

Полтергэйст /1982-1988/

Полтергейсттэй холбоотой дөрвөн хvн зургаан жилийн дотор дараалан нас барсан аж. Тэдгээрээс хамгийн анхаарал татсан нь Керол Энний дvрийг бvтээсэн 12 настай Хезер O’Руркийн vхэл юм. Охин ханиад хvрсэн гэх оноштойгоор эмнэлэгт хэвтсэн ч маргааш нь нас баржээ. Тэгвэл Доминик Данн /22/ найзынхаа гарт, Жулиан Бек /60/ ходоодны хорт хавдраар vхсэн. Эмчийн дvрд тоглодог Уилл Сэмпсон /55/ зураг авалт дуусангууд бөөрний дутагдалд орон хорвоог орхижээ.

Хэрээ 1994/

Сургуулийнх нь найзуудын хэлснээр Брэндан Лид өөрийнх нь зөн совин яг эцгийнхээ адил зургийн талбай дээр нас барна гэж хэлдэг байжээ. Зөн таасан бололтой. Тэрээр “Хэрээ” киноны зураг дуусахаас найман өдрийн өмнө нас байрсан юм. Кинон дээр тvvний дvр болох Эрик Дрейвен vхэхэд тэрээр бас… Хоосон буу нь яагаад ч юм цэнэгтэй байснаас vvдэн Брюс Лигийн хvv эцгийнхээ араас одсон билээ.

Супермен /1951 тvvнээс хойш/

Хараал идсэн “Супермен” дандаа л өөрийн голлох дvрд тоглосон нөхдийг “хороогоод” байдаг юм. Тэдгээрээс хамгийн харамсалтай vхэлд Жорж Ривз, Кристофер Рив нарынх тооцогддог. Жорж Ривз нь 1950-иад онд энэ кинонд тоглож байсан. Хурим болохоос найм хоногийн өмнө тvvнийг буудуулан нас барсан байсныг олжээ. Кристофер Рив нь болохоор 1995 онд нэг удаа морьноос унан хvнд гэмтэж байсан. Гэхдээ тэрээр саяханыг болтол амьдарч байгаад 2004 онд зvрхний шигдээсээр таалал төгсчээ. Тvvнчлэн энэ кинонд бvхий л цаг vед тоглож байсан Марго Киддер, Марлон Брандо, Ричард Прайору, Кирк Ален, Дина Кейн, Жерри Сигел болон Жо Шустер нар бvгд золгvй vхлээр vхсэн гэдэг.

-“Оз улсын шидтэн” /1939/

-“Полтергейст” (1982-1988)

-“Хэрээ” (1994)

-“Супермен” (1951 оноос)

-“Розмаригийн хvvхдvvд” (1968)

-“Матриц” (1999-2003)

-“Утасны дуудлага-2” (2005)

-“Омен” (1976)

Р. Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих