“Оргодол” Б.Энэбиш хаана явна

47f85df636579244big
Таван толгойн ордыг гурав хувааж, “өрөмтэй”, “өрөмгүй” хэмээн маргалдсаар хэдэн жилийг ардаа орхив. Сү.Батболд нарын ар өвөртөө халхлан байж үлдээсэн хэсэгт нь хувийн хэвшлийн “Энержи ресурс” компани ажиллаж буй. Тэд олон улсын хөрөнгийн биржээс мөнгө босгож овоо олзтой яваа ч сүүлийн үед нүүрс нь Хятадад муу борлогдож байна. Харин төрийн мэдлийн “Эрдэнэс Таван толгой”  өнгөрсөн нэг жилд бараг  ашиг олсонгүй. Хятадын Чалко компанид тавьсан өрийн 100 гаруй сая долларын үлдэгдэл дээр тээглээд сууж байна. Ийм лай ланчигийг өмнөх Засгийн газар буй болгосон. Мөн тэр үед “Эрдэнэс Таван толгой” компанийн захирлаар ажиллаж байсан Б.Энэбиш төрийн мөнгөөр баахан машины дугуй зэрэг хэнд ч хэрэггүй хог авчирч компанидаа шахсан гэх мэт хэргүүд нь ч илэрсэн юм.

Түүний энэ хэрэгт Төрийн өмчийн хорооны дарга асан Д.Сугар   холбоотой байж болзошгүй хэмээн өнгөрсөн намар хэвлэлүүд бичиж байлаа. Авлигатай тэмцэх газрын мөрдөн шалгах албаныхан харин “Бид Д.Сугарыг шалгаагүй. Б.Энэбишийг шалгаж байгаа” гэсэн. Нийслэлийн Прокурорын газрынхан ч мөн “Эрдэнэс Таван толгой компанийн удирдлагатай  холбоотой хэргийг хянаж байгаа. Гэхдээ хэргийг түр түдгэлзүүлсэн. Учир нь зарим этгээд хил давж алга болсон тул мөрдөн байцаалт явуулах боломжгүй болоод байна. Тухайлбал, Б.Энэбиш нь гадаад руу гарч явсан” гэж байв. Тэгвэл саяхан нэгэн албаны  эх сурвалж бидэнд мэдээлэхдээ “Б.Энэбиш Австралид хэдэн сар орогносон. Тус улсад суугаа Элчин сайд Р.Болдтой нэлээд ойр дотно харилцаатай юм шиг байна. Ерөнхий сайд асан С.Баяр ч бас түүний найз юм билээ. Б.Энэбиш одоо Америкт байгаа байх” гэв.

Б.Отгонбаяр

Eagle.mn

URL:

Сэтгэгдэл бичих