С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Д.Нинжээс мэдүүлэг авлаа

УИХ-ын гишүүн агсан С.Зоригийн аллагын хэргийг түдгэлзүүлсэн байсныг сэргээн шалгах тухай даалгаврыг Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав өгснөөр  өнгөрөгч гуравдугаар сарын 28-ны өдөр сэргээсэн талаарх мэдээллийг өмнө манайх  мэдээлсэн билээ. Уг хэрэгт холбогдуулан  Ард түмний хянан шалгах хорооны дарга Д.Нинжийг Улсын мөрдөн байцаах газраас өнөөдөр 13.30 цагт дуудан мэдүүлэг авчээ.

Тэрбээр мэдүүлэгтээ “С.Зоригийн аллагын хэрэгт нэр нь дурдагддаг Бат гэх хүнийг Токио- Улаанбаатарын чиглэлийн нислэгээр ирсэн баримт бий” гэсэн мэдүүлгийг өгчээ.  Талийгаач С.Зоригийн аллагын хэрэгт нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор н.Бат-Орших хяналт тавьж буй бөгөөд хэрэгт мөрдөн байцаах ажиллагаа явуулах хуулийн хугацааг тогтоожээ.

Н.Түвшин


URL:

Сэтгэгдэл бичих