Т.Дашдэлэг хэргээ задалбал хамсаатан генералууд нь “аав”-ын хаалга татна гэв үү

даш дэлэгТүүхт 93 жилийн ойгоо сүр дуулиантайхан тэмдэглэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабын зарим эрхэм “Монгол цэргийн өдөр”-ийг наанаа инээж, цаанаа уйлж өнгөрүүлэв бололтой.Учир нь улс дамнан зэвсгийн наймаа хийсэн хэргээр “аав”-ын хаалга татсан Т.Дашдэлэг генерал, иргэн Ж.Бямбаноров нар давж заалдах шатны шүүх хурлын үеэр анхан шатны шүүхээс оноосон ялыг хөнгөрүүлэхгүй бол хэргээ задлах гэж буй тухай сураг сонсогдов. Хамгийн осолтой нь тэднийг хэргээ задалж орхивол өнөөдөр сул чөлөөтэй алхаж олон хүн “дээлээ нөмөрч” мэдэхээр болоод байгаа гэнэ. Түүнчлэн энэ хэрэгтэй холбоотой юу эсвэл өөр шалтгаанаар уу ямартай ч ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажавын гар, хөл нь мөн мөнгийг даадаг гэх Баян-Өлгий аймаг дахь Барилгын цэргийн 340 болон Улаанбаатар дахь Барилгын дэргийн 017 дугаар ангид хүртэл “урилгагүй” зочид айлчилж үйл ажиллагааг нь шалгаж эхэлсэн сураг дуулдав.

Энэ тухай зарим эх сурвалж мэдээлж “Шил шилээ дарсан эдгээр шалгалт шүүлгийн цаана журмьш нөхрөө шаварт унагаан байж өөрөө нэр цэвэр үлдсэн зарим эрхмийг шалгах зорилготой” гэцгээж байна. Хэрэв энэ нь баттай бол ЗХЖШ-ьш дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав 2009 онд уг албан тушаалыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос хүлээн авсан даруйдаа Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагчийн албан тушаалын томилгоо хийсэн. Тодруулбал, тэрбээр ЗХУ-д Цэргийн сургуульд хамт сурч байсан, сонсогч ахуй цагийн анд, журмын нөхөр Т.Дэшдэлэгт бригадын генерал хэмээх цолоос гадна албан тушаал өгсөн, хамтарч асуудалд орооцолдсон гэх хэрэг нь сэдэрч мэдэх гэнэ. Учир нь Ц.Бямбажавын албан тушаал “бэлэглэсэн” гэх найз Т.Дашдэлэг нь саяхан гэм буруутай нь тогтоогдож, шүүхээс ял сонссон бөгөөд хил дамнасан хууль бус зэвсгийн наймааны хэргээр “аав”-ын хаална татаад байгаа юм. Энэ тухай тодруулбал, ТДашдэлэг нь 2010 оны хоёрдугаар сард БНСУ-д болсон Ази, Номхон далайн орнуудын Агаарын довтолгооноос хамгаалах командлагч нарын уулзалтад оролцохоор “Чингис хаан” нисэх буудлаас ниссэн гэдэг ч дээрх уулзалтад оролцоогуй.

Ингэхдээ тэрбээр Бээжинд үлдэж, тэнд дөрөв хоног саатах хугацаандаа БНАСАУ-ын холбогдох албаны хүмүүстэй уулзан, хуучин онгоцны сэлбэг нийлүүлэх гэрээ байгуулахаар тохиролцсон төдийгүй өөрийнхөө дансанд 1.3 сая ам.доллар ншлжүулэн авсан гэх мэдээлэл байдаг юм. Хамгийн ноцтой нь дээрх зэвсгийн наймааны урьдчилгаа мөнгө болох 1.3 сая ам.доллар 1.8 сая ам.доллар болж Солонгосын талаас шилжихдээ “Бодь” группийн дансаар ирсэн гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн байдаг юм. Түүгээр ч барахгүй, Т.Дашдэлэг мөрдөн байцаалтын явцад “Эл хэргийг Батлан хамгаалахын сайд байсан Лу.Болд энэ хэргийг маш сайн мэдэж байгаа” хэмээн хэлсэн нь хэвлэлийн хуудаснаа баримттайгаа гарч, тун удалгуй анхан шатны шүүхээс Т.Дашдэлэгийн гэм буруутайг тогтоон 3.5 жилийн хорих ялаар оноосон. Харин эдүгээ шоронд ял эдэлж буй Т.Дашдэлэгийн бие тааруухан байгаа бөгөөд өөрийн гэм буруугүйг нотлохоор давж заалдах шатны шүүх хуралд хандах хэрэв шүүх энэ хэргийг хэвээр шийдвэл хавтаст хэргээ задлах гэж буй талаар түүнд ойр эх сурвалжууд ам алдсан юм. Хэрэв тэрбээр хавтаст хэргээ задалбал нэгэн цагт мөр зэрэгцэн байсан эрхмүүдийн харилцаанд ямар ч сэв сууж мэдэхээр байна. Бүр тодруулбал, гүн шаварт хар багын найз Ж.Бямбаноровтой нь унагаж уснаас хуурай гарсан журмын нөхдөөсөө хариугаа авах ганц арга нь давж заалдах шатны шүүх хурлын үеэр хэргээ заддах нь гарцаагуй болсон тухай ойрын эх сурвалж нь өгүүлсэн.

Нөгөө талаар Т.Дашдэлэг бригадын генерал цолтой бас Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч байгаад улс дамнасан гэрээ хэлэлцээрт хар толгой мэдэж гарын үсэг зурах, гэрээ хийх боломжгүй. Мөн зэвсгийн наймаагаар гуравдагч хөрштэй харьцана гэдэг манайх шиг буурай оронд байж боломгүй асуудал гэдгийг албанхыхан хэлж байгаа. Тэгээд ч манайхан хойд хөршөөс зэвсэг авдаг гэх зэргээр асуудлыг лавшруулж хараад ухаж төнхөөд үзвэл улс орны үндэсний аюулгүй байдлын асуудал хөндөгдөх бөгөөд ийм гэрээг байгуулж буй тохиолдолд салбарын сайдаас гадна өөр хэд хэдэн албан тушаалтны гарын үсгийг зуруулснаар хүчин төгөлдөр үйлчлэх учиртай юм байна. Энэ бүгдээс үзэхэд хэрэв давж заалдах шатны шүүх хурлын үеэр хэрэг задарвал тухайн үед салбарын сайдаар ажиллаж байсан эрхэм болоод ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав нар шалгагдах магадлал өндөр болоод байгаа юм.

Түүнчлэн энэ асуудалтай холбоотой юу эсвэл өөр учир шалтгааны улмаас уу тун удахгүй болох Давж заалдах шатны шүүх хурлын өмнө Т.Дашдэлэгтэй уулзах хүмүүсийн дараалал нэмэгдсэн гэсэн сураг байна. Харин үүнд түүний ар гэрийнхэн тийм ч таатай хандахгүй байгаа ба гэрийнхнээс нь өөр хүнийг уулзуулах боломжгүй гэсэн хариуг өгч улмаар Давж заалдах шатны шүүх хурлын товыг хүлээж байгаа талаар ойрын эх сурвалжууд өгүүлэв. Уг нь генералын ар гэрийнхэн анхан шатны шүүх хурлын үеэр асуудлыг шийдвэрлэх боломжтой хэмээн найдаж, ар талыг нь найдвартай даана гэсэн нөхдийнхөө үгэнд итгэж байсан гэсэн. Гэвч хэлсэн үгнээсээ буцсан хэсэг нөхрөөс болж тэрбээр хорих ял авсан бөгөөд үүнд бухимдсан эрхэм генералын хувьд үүнээс өөрөөр өөрийгөө хамгаалах арга үлдээгүй гэдэг нь ч үнэний хувьтай биз.

Түүнчлэн АТГ-т Зэвсэгт хүчнийхэнтэй холбоотой бас нэгэн асуудал шалгах гэж буй нь тодорхой болоод байгаа гэсэн. Энэ нь ЗХЖШ-ын дарга дэслэгч генерал Ц.Бямбажавын эрхээ хэтрүүлэн Зэвсэгт хүчний 337 дугаар ангийн хажууд байдаг цэргийн зориулалттай 6,5км төмөр замыг ердөө 25 сая төгрөгөөр зарсан асуудал юм. Эрхэм генерал салбарын сайддаа “…данс бүртгэлгүй, тоногдож байсан төмөр замыг би л тулдаа борлуулж хэдэн төгрөг болгосон нь их юм” гэж томорсон ч энэхүү замыг 1990 онд Зөвлөлтийн цэргийн нисэх анги гарсны дараа тухайн үеийн БХЯ-ны орлогч сайд, Ар талын газрын дарга хошууч генерал Г.Баасанжавын тушаалаар Ардын армийн 137 дугаар ангид хариуцуулж, хүлээлгэж өгсөн тушаал, акт хүртэл байдгийг огт байдаггүй хэмээн мэдэн будилсан нь ч учиртай байсан бололтой. Генерал Ц.Бямбажав ЗХЖШ-ын дарга болоод Зэвсэгт хүчний 337 дугаар ангид хариундаг байсан дээрх төмөр замыг Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн мэдэлд шилжүүлж дараа нь зарсан гэж ярих хүмүүс байна. Хэрэв энэ үнэн бол генерал Ц.Бямбажав олон хүнийг энэ хэрэгт татах бололтой. Тухайлбал ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын дарга бригадын генерал Д.Даваа, Санхүүгийн хэлтсийн дарга, хурандаа Ц.Ганбат, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн захирагч Эрдэнэдалай нараас эхлэн Зэвсэгт хүчнээс нэлээд олон хүнийг АТГ-т дуудагдаж тайлбар хийх нь тодорхой болох нь. Төмөр замын рельс төмрийг улсын хилээр хаягдал төмөр гэж гаргах хориотой тул дээрх эрхмүүд тэрхүү төмөр замын рельс төмрийг Налайх дүүрэгт байдаг “Металл опт” ХХК-иар хайлуулж хайлш болгож урагш нь хил гаргасан тухай учир мэдэх хүмүүс ярьсан байна. Өнөөгийн зах зээлийн ханшаар 6,5км төмөр замын рельс төмөр 480.000-500.000 ам.долларын үнэтэй байгаа юм байна.

Манай “наймаачин” генерал түүнийг ердөө л 25 сая төгрөгөөр зарсан гээд бодохоор энэ асуудал яах аргагүй олон хүний анхаарлыг татах нь зүйн хэрэг юм. Энд дээрх төмөр замын дэр модны үнийг оруулсангүй. Тус төмөр замын рельс, дэр модыг хурандаа Г.Батсүрэн захирагчтай Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн цэргүүд хуулж авч явсан талаар Налайх дүүргийн оршин суугчид ярьцгааж байна. Сонирхолтой нь энэхүү төмөр замын рельс төмрийг авч хайлуулан хайлш болгосон гэх “Металл Опт” ХХК-д Т.Дашдэлэг генерал Зэвсэгт хүчний 337 дугаар ангид байсан актлагдсан гэх нисэх онгоцуудыг задалсан зарим хэсгийг хаягдал төмөр нэрээр өмнө нь тушааж байсан байх юм. Тэгэхээр энэ компани генерал Ц.Бямбажав, Т.Дашдэлэг нарт их л ээлтэй бололтой.

Тэгэхээр тун удахгүй шүүх хурал нь зарлагдах бригадын генерал Т.Дашдэлэгт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өрнөлтэй, хурц үйл явдалтай болж мэдэх нь… Түүнчлэн энэ салбарыг тойрсон бас нэг мэдээлэл буй нь Ц.Бямбажав, Т.Дашдэлэг нар хамтран Зэвсэгт хүчний 301 дүгээр ангийн захирагч Тогоондоржтой нийлж хээрийн сургуулийн аэрдомыг их хэмжээгээр гадагш нь зөөсөн гэх сураг ч бас байгаа бөгөөд энэ бүхэн үнэн бол хууль хяналтынхан анхааралдаа авах биз ээ.

 

 

Б.ДАВААТОГГОХ


URL:

Сэтгэгдэл бичих