Таван сая иргэн саналаа өгөх боломжгүй болжээ

сир1Сирийн парламент Ерөнхийлөгчийн бүх нийтийн санал хураалт явуулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталлаа. Энэ хуулийн дагуу дайны хөлөөс зугтан эх нутгаасаа дүрвэгсзд, гадаадад байгаа сөрөг хүчнийхэн санапаа өгөх боломжгүй болжээ.
“Аш-Шарк аль Аусат”сонинд бичсэнээс үзвэл сонгогчид хүчин төгөлдөр бүхий паспорттой байх бөгөөд хилээр хууль ёсоор нэвтэрч байсныг гэрчлэх дардас, тухайн иргэн хаана амьдарч байгааг нотолсон албаны байгууллагын тэмдэглэгээ байх ёстой гэнэ.

Гурван жил үргэлжилж байгаа иргэний дайны улмаас хэдэн зуун мянган иргэн эх орноо орхин хууль бусаар хил давж хөрш орнуудаа зорьсон юм. Үүний улмаас Турк, Ирак, Иордани зэрэг улс дахь дүрвэгсдийн хуаранд шар нар, бор хоногийг өнгөрөөж байгаа таван сая дүрвэгч төрийн тэргүүнээ сонгох санал хураалтад оролцох ямар ч боломжгүй болоод байна.
Үүнээс гадна дайны өмнөхөн нутгаасаа гарч гадаадад амьдарч байгаа Сирийн сөрөг хүчний хэдэн арван мянган гишүүн ч    сонгох, сонгогдох  эрхээ хасуулжээ.

Тэд Сөрөг хүчин, хувьсгалт хүчний Үндэсний эвсэл байгуулж хоёр ч удаа Дамасктай яриа хэлэлцээр хийж асуудлыг шийдэхийг зорьсон ч тохиролцоонд хүрч чадаагүй юм. Үндэсний эвслийнхэн төдийгүй гадаадын улс орнуудад үйл ажиллагаа явуулдаг “Засгийн газар”-ын бус байгууллагын гишүүдийн хэн нь ч Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтад оролцох, нэрээ дэвшүүлэх эрхгүй. Учир нь төрийн тэргүүний сонгуульд нэрээ дэвшүүлэх этгээд Сирийн иргэн байх бөгөөд сүүлийн 10 жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх ёстой гэж Сирийн парламент шинэ хуулиндаа тусгасан байна. Одоогийн Ерөнхийлөгч Башар Асадын бүрэн эрхийн хугацаа ирэх долдугаар сарын 17-нд дуусна. Тэрбээр “Хэрвээ Сирийн ард түмэн хүсвэл дахин нэр дэвшиж болох юм” гэж өнгөрсөн нэгдүгээр сард хэд хэдэн удаа хэлж байсан ч одоогоор ямар нэгэн албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.

 

 

Өдрийн шуудан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.