Бог малд шүлхий илэрлээ

богОн гараад мал амьтны гоц халдварт шүлхий өвчин манай улсын зүүн гурван аймагт гарсан. Үүний дагуу зүүн гурван аймагт хөл хорионд оруулж малыг вакцинжуулах ажил явагдан нилээдгүй л хөл хөдөлгөөнтэй байсан. Урд хойд хөршөөсөө шүлхийн вакцины тусламж хүртэл эрж авчирсан вакцинаараа шүлхийг дарлаа хэмээн хөл хориог цуцалсан.

Гэтэл Дорноговь аймгийн Даланжаргалан суманд бог мал шүлхийгээр өвчилжээ. Өчигдөр гарсан шинжилгээний дүнгээр 30 гаруй хонь, ямаа өвчилсөн болохыг тогтоосон гэж албаныхан мэдээллээ. Харин энэ тал дээр мэргэжилтэнгүүд харьцангуй хөнгөн хэлбэрээр илэрсэн. Бид дараагийн ээлжийн вакциныг оруулж ирэхээр ажиллаж байна хэмээлээ.

 

 

Ч.Мөнхбат /bolod.mn/


URL:

Сэтгэгдэл бичих