Дэлхийн дулаарал Японд жилд 4,7 тэрбум долларын хохирол учруулж магадгүй

4daa7a4d66938d1cb49bc31cdb853a15_LТОКИО. /NHK/. Дэлхийн дулааралтай тэмцэх илүү дорвитой арга хэмжээ авахгүй бол энэ зууны эцэс гэхэд Японы улс хэдэн тэрбум долларын хохирол амсаж болзошгүй гэж тус улсын судлаачид анхаарууллаа.

Японы 28 их сургууль, хүрээлэнгийн мэргэжилтнүүд уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөтэй холбоотой тайланг гаргажээ.
Уг тайлангаас үзвэл, хэрвээ уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх арга хэмжээгээ илүү чангатгахгүй бол температур, хур тунадас нэмэгдсэнээр Япон улсад үер усны аюул нүүрлэх аж. Тэдний хэлснээр, үүний улмаас тус улс жилд 4,7 тэрбум орчим долларын хохирол амсаж болзошгүй.
Мөн халуунтай холбоотой үхэл, наранд цохиулсны улмаас эмнэлэгт хэвтэх хүмүүсийн тоо хоёр дахин нэмэгдэж магадгүй.
Цаашлаад, Япон даяар будааны чанар нэлээд муудах шинжтэй байна.

Г.Доржханд


URL:

Сэтгэгдэл бичих