Их 7-гийн бүлэг цөмийн аюулгүй байдлын дээд уулзалтын үеэр уулзана

imagesfdffddf  Германы засгийн газрын төлөөлөгч Сибэрт 19-ний өдөр хэлэхдээ, Их 7-гийн бүлгийн удирдагч нар Голландын Гаагт цөмийн аюулгүй байдлын дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж, Украины хямралын талаар авч хэлэлцэх болно гэжээ.

Тэрээр мөн өдөр засгийн газрын ээлжилт хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Их 7-гийн бүлгийн удирдагчид цөмийн аюулгүй байдлын дээд уулзалтын үеэр уулзах гэж байна. Энэ уулзалтаар Украины асуудлыг авч хэлэлцэж, дараачийн шатагнд авах арга хэмжээний талаар зөвлөлдөх болно гэжээ. Цөмийн аюулгүй байдлын 3-дах уулзалт энэ сарын 24-25-ны өдрүүдэд Голландын Гаагт болно.

Сиберт хэлэхдээ, энэ удаагийн хурал нь Их 7-гийн бүлгийн дээд уулзалт биш,түүнийг орлож чадахгүй. Оросын Сочи хотод хийх их 8-ын дээд уулзалтыг түр зогсоосноос бусад шийдвэр гараагүй байна гэжээ. Их 7-гийн бүлэг нь Америк, Англи, Герман, Франц, Япон, Итали, Канад зэрэг аж үйлдвэр хөгжсөн долоон орноос бүрддэг юм.

/Баатар орчуулав/ china radio


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.