“Toyota” компанид тэрбум 200 сая долларын торгууль оноов

710048cded1bfa34846d6b1759475b56_LВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын шүүхээс Японы автомашин үйлдвэрлэгч компанид тэрбум 200 сая долларын торгууль оногдуулах шийдвэр гаргав.

Шүүхээс “Toyota” компанийн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд үйлдвэрлэн гаргасан автомашинуудад хурдны хайрцгийн доголдол байгааг олж тогтоосон байна. Мөн компанийг аюулгүй байдал бүрэн хангаагүй автомашин зах зээлд нийлүүлж, холбогдох хяналтын байгууллагуудад худал мэдээлэл өгч байсан хэмээн буруутган түүхэнд байгаагүй өндөр торгууль оногдуулжээ. Торгууль нь өмнө аль нэг автомашин үйлдвэрлэгч компанид оногдуулж байгаагүй өндөр хэмжээ юм.

А.Цацралт


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.