С.Зоригийн хэргийг шинэчлэн шалгана

С.Зориг агсны хэргийг шинэчлэн шалгахаар болсон байна. Бидэнд олдсон мэдээллээр Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжав энэ хэргийг сэргээн шалгах нь зүйтэй гэсэн хүсэлт гаргажээ. Үүнтэй холбогдуулан Ард түмний хянан шалгах хорооны дарга Д.Нинжтэй Улсын мөрдөн байцаах газрынхан уулзсан аж.

Энэ талаар Д.Нинжээс тодруулахад С.Зоригийн аллагатай холбогдуулан хэд хэдэн асуултад тайлбар авсан. Д.Дорлигжав гуравдугаар сарын 21-ний өдөр хэвлэл мэдээллийн хэрэгслээр С.Зоригийн хэргийн талаар ярьсан байдаг.

Тэрбээр хавтаст хэргээс алга болдог талаар дурьдсан байдаг юм. Нэгэнт илрэхгүй хэрэг дээр асуудал үүсгээд хэрэггүй гэх зэрэг олон зүйл ярьсан. Саяхан надад Прокурорын газраас бичиг ирсэн. Түүн дээр хэд хэдэн хэргийг шинэчлэн шалгах талаар дурьдсан байсан. Үүний нэг нь С.Зоригийн аллага юм. Энэ хэргийг шалгаж болно. Гэхдээ хэрэгтээ холбогдолтой мэдээлэл, материал өгсөн хүнийг нухчихгүй байх талаар баталгаа өг гэж хуулийнхантай зөвлөлдсөн байгаа” гэв.

Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл болон бусад гэрч байцаалт өгөх аж.

А.Лхагважав http://niigmiintoli.mn/


URL:

Сэтгэгдэл бичих