Хаягдсан хүүг аварсан нохой хүмүүсийн хайрыг татаж байна

6d6302663263be7dd3310bd1bd5a4186_LБУЭНОС-АЙРЕС. /ВВС/. Хаягдсан хүүхдийг аварч, зулзагануудынхаа хажууд аюулгүй байлгаж байсан найман настай нохой аргентинчуудын сэтгэлийг хөндөж чаджээ.

Тус улсын хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд хүүхдийг “гайхамшигт хүү” гэцгээж байна.
Аргентины нийслэл Буэнос-Айрес хотоос холгүй орших тосгонд энэ хүүг 14 настай охин дутуу төрүүлсэн аж.
Тэрбээр цочирдож, модон хайрцаг, хогтой газарт хүүгээ орхин явжээ.
Харин тэр нохой хүүг зулзагануудынхаа хажууд 50 метр газарт ямар нэг байдлаар аваачсан байна.
“Хүүхэд уйлахыг сонсоод очсон. Хүүг даавуугаар хучсан байсан” гэж нохойны эзэн хэлжээ.
Дөрвөн кг жинтэй хүү бага зэрэг гэмтэж бэртсэн байсан ч хазуулсан ул мөр байхгүй байсан гэнэ.

Г.Доржханд


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.