Ээлжит бус чуулган хуралдахгүй

УИХУИХ-ын ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэсэн саналыг нам, эвслийн бүлгээс гаргажээ. Төсвийн тодотголыг ч одоохондоо хийх шаардлагагуй гэж Засгийн газар үзэж байгаа аж. Иймд хаврын ээлжит чуулганыг хугацаанл нь эхлүүлэх ёстой гэж гишүүд үзсэн байна. Хаврын чуулган ирэх сарын 5-нд эхлэх хуультай ч хэлэлцэх асуудлын дарааллыг батлаагүй байгаа.

Чуулган эхлэхээс өмнө Төрийн байгуулалтын байнгын хороогоор энэ тухай хэлэлцэн шийдэх бололтой. Ямар боловч Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хурлаар “Шинэ төмөр зам” төслийн явцтай танилцаад төмөр замын царигний асуудлыг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэх шаардлагатай гэж үзсэн байна.

 
М.ГАН


URL:

Сэтгэгдэл бичих