Онгоцны хэлтэрхий мөн үү?

0211-600x443КАНБЕРРА. /Voice of Russia/. Малайзын иргэний агаарын тээврийн “Malaysia Airlines” компанийн “MH370″ дугаарын нислэг үйлдэж яваад сураггүй болсон онгоцны хэсэг байж болзошгүй хоёр зүйл харагдсан гэж Автралийн Ерөнхий сайд Тони Эбботт мэдэгдлээ.

Австралийн агаарын цэргийн хүчин “Орион” эдгээр зүйлийг шалгахаар явсан гэж тэрбээр хэлэв. Энэ хоёр зүйлийг хаана харсан гэдгийг Эббот тодорхой хэлээгүй байна. Гэхдээ Энэтхэгийн далайн өмнөд хэсгийг Австрали улс хариуцан эрлийн ажлыг үргэлжлүүлж байгаа аж.

Г.Доржханд
монцамэ


URL:

Сэтгэгдэл бичих