Солонгос улс Крымийг ОХУ-д нэгтгэж буйг зөвшөөрөхгүй

Оршин суугчдын санал асуултаар Украйн улсад харъяалагдаж байсан Крымийн арлыг ОХУ өөртөө дахин багтаахаар болсон билээ. Санал асуултаар шийдсэн энэхүү шийдвэрийг АНУ болон Европийн холбоонд ихэнх улсууд хүчээр авсантай ялгагүй хэмээн үзэж хүлээн  зөвшөөрөхгүй байгаа бол Солонгос улсын Засгийн газар мөн Крымийг ОХУ-д харъяалагдан орж буйг үл зөвшөөрч байгаагаа мэдэгдлээ.

32_5425e8f1dec7ad0760b9a902866953eefaccaa8b

ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Крымийг тус улсын харъяанд багтах  бие даасан засаг захиргаатай нэгэн хэсэг гэж баталж гарын үсэг зурсан нь Украйн улсын газар нутгаас бүдүүлгээр булаан авсан хэрэг бөгөөд дэлхийн улс орнуудын баримталж буй нийтлэг  бодлогыг зөрчсөн явдал болно гэж Солонгос улс үзэж байгаа ажээ. Ингэснээр ирэх 4 сард тус улсад хийх В.Путиний айчлалын асуудлыг дхаин сөхөх  хэрэгтэй боллоо гэж Солонгос улсын Засгийн газар мэдээлэллээ.

 

WWW.MGLRADIO.COM


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.