Сураггүй болсон онгоны сэжигтэй зүйлийг эрж хайх ажил бэрхшээлтэй байна

8c3091e8c886d997great  Австралийн Тэнгисийн аюулгүйн хэрэг эрхлэх газрын хэвлэлийн алба 21-нд мэдээлэхдээ, сураггүй болсон онгоны эд анги байж болзошгүй сэжигтэй зүйлийг илрүүлэх бүсийн цар хүрээ их, цаг агаар тааламжгүй байгаа тул эрж хайх ажилд зохих цаг хугацаа
шаардагдана гэжээ.
Австралийн Тэнгисийн аюулгүйн хэрэг эрхлэх газрын хэвлэлийн алба 21-ний үдээс өмнө мэдэгдэхдээ, заагдсан тэнгисийн байрлал руу эрж хайхаар Норвегийн хөлөг онгоцноос гадна бас нэг хөлөг онгоц явж байна. Эрлийн ажилд цэргийн 4 нисэх онгоц, иргэний тээврийн 1 онгоц нийт 5 онгоц оролцож байна.
Мөн өдөр Хятадын агаарын цэргийн хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Цэргийн төв зөвлөлийн захирамжийн дагуу, 21-ний 8 цагт эрлийн ажилд оролцохоор агаарын цэргийн хоёр онгоц Хайнань мужийн Саньяагийн Фэнхуан онгоцны буудлаас Малайзын цэргийн баазад газардсан гэжээ.

\Р\ china radio


URL:

Сэтгэгдэл бичих