БНАСАУ дахин 30 пуужин хөөргөв

39292Синьхуа Агентлагийн мэдээ, БНСУ-ын Жанжин штабын нэгдсэн газраас 22-ны өдөр нийтэлсэн мэдээнд тэмдэглэхдээ, БНАСАУ 22-ны өдрийн 4-6 цаг 10 минутын хооронд Зүүн тэнгисийг чиглүүлэн 30 ширхэг пуужин гурван хуваан харвасан гэжээ.

 

БНСУ-ын Юньхаб мэдээлэх агентлагийн мэдээлснээр, БНАСАУ-ын хөөргөсөн пуужингууд 60 км орчим тусгалын зайтай, газраас газар ангиллын пуужин байж болзошгүй гэж БНСУ-ын Жанжин штабын нэгдсэн газар таамаглаж байна гэжээ.

 

Энэ сарын 16-ны өдөр БНАСАУ Вансан орчмын Зүүн тэнгисийн хил рүү 25 пуужин хөөргөсөн юм.


URL:

Сэтгэгдэл бичих