МАН-ын генсек Мадет гуайд хүндэтгэл үзүүллээ

bf25f381ad9b01f5originalӨв уламжлал, ёс заншлаа нандигнан дээдлэж ирсэн Казах түмний үндэсний уламжлалт Наурызын баяр өргөн дэлгэр болж өндөрлөлөө.  Энэхүү баяр ёслолыг тохиолдуулан МАН-аас олон арга хэмжээнүүдийг зохион байгуулсан. Тухайлбал, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат ахмад Мадет гуайнд зочилж хүндэтгэл үзүүлсэн юм.  Тэрбээр Казах түмний баяр буюу энэ өдөр ахмад айлд очиж хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Ж.Мөнхбат даргатай хамт Ерөнхий сайд П.Жасрай агсны зээ охин МАН-ын байгуулалт, стратеги, төлөвлөлтийн газрын дарга А.Ариунзаяа, Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн сайд асан Ж.Сауле болон бусад албаны төлөөлөл хүрэлцэн ирсэн. Мөн тэднийг ирэхэдМадет гуайнд  казах иргэдийн төлөөлөл ирсэн байлаа. Энэ үеэр Мадет гуай МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргад казах үндэсний хувцас бэлэглэсэн.Мадет гуайнх Сонгинохайрхан дүүргийн III хороонд байдаг ба энд 20 гаруй казах өрх байдаг ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих