Төмөр замын осолд орсон хоёр эр гараа алджээ

cb37fc87e47c68e4big

01.1993 онд Кока-Колагийн цомын төлөөх хөлбөмбөгийн тэмцээний үеэр “Арсенал”-ын Стив Морроу багтаа хожлын ганц гоолыг авчирчээ. Клубын уламжлал ёсоор баатарыг мөрөн дээрээ суулгаад баярлаж байтал түүнийг унагаж орхижээ. Түүнээс болоод Морроу улирлын тоглолтоо үүгээр дуусгахаас өөр аргагүй болж тэмцээнийг орхижээ.

02. Шеффильд хотын тэтгэврийн нэгэн хөгшин 20 жил харанхуйд амьдарчээ. Учир нь тэрээр хөршүүд нь түүнийг гэрлээ асуусан байна хэмээн бөөн хов жив гарна гэхээс үхтлээ айдаг гэнэ.

03. 1994 онд Де Витта Финлигийн машин Хойд Америкийн нэгэн ууланд цасанд суужээ. Финли өөрийг нь эрж хайж таараа хэмээн машиндаа тусламж иртэл байхаар шийдсэн байна. Хэрвээ Финли машинаасаа гараад ойр хавиар байдлыг ажиж хэдхэн метр алхасан бол уулнаас доош буух дөт замыг төвөггүй олох байжээ. Тэрээр өлбөрч үхсэн юм.

04. 1981 онд Ванда Эннис гэх эмэгтэй шатахуун түгээх газрыг дээрэмджээ. Гэтэл дараа өдөр нь халдагад өртсөн газрын талаар телевизүүд зогсоо зайгүй мэдээлж гарсан байна. Тэгсэн бүсгүй дээрэм хийж байсан бичлэг нь тэнд байгаа, тэгээд одоо юу юугүй цагдаагийнхан ирж баривчлана хэмээн түгшиж эхэлжээ. Тэгээд сүүлдээ айсандаа болоод хэрэгтэй бүхнээ аваад цагдаад буруугаа хүлээхээр оджээ.

05. Иван Макгвайр шүхрээ нисэж байгаагаа дүрс бичлэгт үлдээхээр шийджээ. Ингээд ухаантай зүйл сэтгэсэн тэрээр хөөрч баярлан камераа малгайн дээрээ байрлуулаад онгоцноос үсрэх нь тэр. Гэтэл тэр хамгийн гол зүйлээ мартсан байжээ. Тэр юу гэхээр шүхэр. Газарт түүнийг бяц унахад камер нь бүтэн үлджээ.

06. Төмөр замын осолд орсноор Мюнхенд хоёр эр гараа алджээ. Эмч нар гарыг нь олоод “эвлүүлсэн ч” андуурсанаа мэджээ. Хоёр эр адилхан цусны бүлэгтэй байсан тул мэс засал амжилттай явагджээ. Хэдийгээр осолд өртөгсөд хэсэг хугацаанд зарга үүсгэн гомдол гаргасан ч сүүлдээ шинэ гартайгаа дасан зохицохоос өөр аргагүй болсон гэдэг.

Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих