Налайх дүүрэгт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан гахайн фермд өвчин гарчээ

74f0bf4e30228657originalНийслэлийн алслагдсан дүүргийн нэг болох Налайх дүүргийн  5-р хорооны нутаг дэвсгэр  иргэн М.Дамдинхүүгийн фермд олон тооны гахай үхсэн тухай дуудлага Мал эмнэлгийн газарт өнгөрсөн пүрэв гарагт иржээ.

Дуудлагын дагуу холбогдох хүмүүс тус газар очин гахайнаас цусны  ийлдэс болон үхсэн гахайнаас цуллаг эрхтнээс дээж авч Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид хүргүүлсэн байна. Иргэн М.Дамдинхүүгийн 366 гахайнаас 52 гахай үхсэн бөгөөд шинжилгээний дүнгээр “Гахайн үржил, амьсгалын замын хам шинж” гэсэн онош батлагдаж “Хорио цээрийн дэглэм” тогтоон хяналт ариутгалын пост, хөдөлгөөнт эргүүлийг гарган ажиллуулаад байгаа юм байна.

Гахайн үржил, амьсгалын замын хам шинж өвчин нь гахайнаас гахайнд халддаг, хүнд халдварладаггүй өвчин, өнөөдрийн байдлаар 225 өвчилсөн гахайг устгажээ.

Өвчний голомт “Данзам хайрхан” ХХК-ны гахайн ферм нь үйл ажиллагаа явуулах ямар ч зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хугацааны дагуу хийгээгүйгээс өвчин гарч, улмаар олон тооны гахай үхэж, багагүй хөрөнгө зарцуулагдаж байгаад холбогдох хүмүүс анхаарч, хариуцлага тооцох хэрэгтэйг  нийслэлийн зүгээс анхааруулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.