Галд өртсөн 3 настай бяцхан хүү эмнэлгийн тусламж иртэл бүтэн цаг амьтайгаа тэмцсээр нас баржээ

gal-tuimer-middleӨнгөрсөн лхагва гарагийн өглөө 10 цагийн үед Баянонгор аймгийн төвөөс холгүй 12 орчим км зайд орших тоосгоны үйлдвэрийн сахиул “Э”-гийн гэрт гал гарч, эзгүй гэрт унтаж байсан 3 настай бяцхан хүү түймэрийн  аюулд өртжээ.

Гал гарах үеэр гэрийн эзэн эзгүй, эхнэр нь малдаа явсан байсан бөгөөд эргэж ирэхэд нь  амьдарч байсан байрнаас нь утаа савсаж  сандарсан эмэгтэй яаран гүйж гал дүрэлзсэн байшингаас ухаангүй хэвтэх хүүгээ амь өрсөн авч гаргажээ.

Ингээд  Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлэгийн түргэн тусламжид анхны дуудлагыг 10 цаг 20 минутанд өгч бүтэн цаг орчим хүлээсээр  11 цаг 14 минутад галд өртсөн хүүг аймгийн эмнэлэгт хүргэн тусламж үзүүлж эхэлжээ.  Харамсалтай нь галд өртсөн 3 настай бяцхан хүү эмнэлгийн тусламж иртэл бүтэн цаг амьтайгаа тэмцсээр эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ авч чадалгүй 30 миун орчмын  дараа нас баржээ.

Гэтэл хариуцлага алдаж цаг хугацаандаа ирж чадаагүй эмч нарын буруугаас болж нас барсан бяцхан хүүгийн үхлийг аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нар “түлэгдэлтээс болоогүй угаарын хордлогоос болсон дээр нь манай иргэд анхан шатны тусламж мэдэхгүй, эрүүл мэндийн мэдлэг дорой байна” гэх зэргээр буруугаа хаацайлжээ.

 

Эх сурвалж: bayankhongor.net


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.