Түүхий эд, нүүрс, мах, гээд аргаа олсон Хужаа ченжүүд ганцхан хувийн татвар төлж, ноолуур гаргадаг гэнэ

img.phpНоос, ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг манай улсын дотоодын үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгөний асуудлаас үүдэн ноолуурын хуримтлал үүсгэж чаддаггүй байна.

Тийм ч учраас дотоодын үйлдвэрүүдийн хөрөнгө санхүүгийн бэрхшээлтэй талаас үүдэн Хятад ченжүүд жилийн жилд ноолуурыг их хэмжээгээр хилээр нэвтрүүлдэг. Учир нь, БНХАУ-ын иргэд манай улсын ноолуурыг  хилээр нэвтрүүлэхдээ нэг хувийн татвар төлдөг байна.
Ингэхдээ ноолуурыг экспортлохын тулд Хөдөө аж ахуйн биржээр арилжаалсан байх ёстой гэдэг заалтын дагуу  Хятад иргэд өөрийн төлөөний брокероор дамжуулан биржийн арилжаанд оролцдог гэж байна. Тэд арилжаанд оролцсоноор, татвар төлж, ноолуураа экспортлох эрхээ авдаг гэж Монголын ноос ноолуурын нэгдсэн холбооны дэд тэргүүн Г.Ёндонсамбуу ярьжээ.
Харин энэ жилээс эхлэн уг асуудалд тодорхой  хязгаарлалт хийх үүднээс дотоодын үйлдвэрүүдэд эргэлтийн хөрөнгийн зээл олгох сураг гаргаад байгаа юм.

URL:

Нэр: Catharine Amirault Огноо: 10 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.