Хамтын тэтгэвэр авах эрх үүсэх хүмүүсийн судалгааг авна

9ef5cdc8e7c99cd1108dd3e9a040dc0c_LУИХ дахь МАН-ын бүлгээс Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Ц.Уртнасанд зарим нэг нарийвчилсан судалгаа ирүүлэх хүсэлт хүргүүлэв.

Хүсэлтийг УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа явуулсан бөгөөд энэ хууль баталсан тохиолдолд хамтын тэтгэвэр авах эрх үүсэх хүмүүсийн тоо, авах тэтгэврийн хэмжээ, тэтгэвэр тогтоолгосноос хойш эхнэр, нөхрийн аль нэг нь нас барсны улмаас ганц бие амьдарч байгаа хүний тоо, авч байгаа тэтгэврийн хэмжээ зэрэг мэдээллийг тодруулахыг хүссэн байна.
Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлд 10 ба түүнээс дээш жил хамт амьдарч, 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж өндөр насны тэтгэвэр тогтоолгосны дараа эхнэр, нөхрийн аль нэг нь нас барсан тохиолдолд гэр бүлийн хүн нь нөхөр буюу эхнэрийнхээ амьд сэрүүн байх хугацаанд авч байсан тэтгэврийн 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгийг авахаар Хамтын тэтгэврийн тухай хуулийн төсөлд тусгаад байгаа юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.