“MINETECH 2014” УДАХГҮЙ БОЛНО

 

1799118_600557996680106_111576386_o

Монголын Уул УУрхайн Үндэсний Ассоциациас долоо дахь жилдээ зохион байгуулж буй “MINETECH 2014” уул уурхайн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч, нийлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчдийн үзэсгэлэн энэ сарын 26-нд “Мишээл экспо” төвд эхэлнэ.

 

Үйлчилгээ үзүүлэгч, ханган нийлүүлэгчдэд зориулсан хамгийн анхны, хамгийн олон жил тогтвортой зохиогдож буй, хамгийн хямд, хамгийн үр өгөөжтэй, нийлүүлэгч, худалдан авагчийн хэн хэнийх нь ашиг сонирхолд нийцсэн энэхүү арга хэмжээний Ерөнхий ивээн тэтгэгчээр “Эбрдигм Монгол”, “Хүндэт ивээн тэтгэгч”-ээр “Вагнер Ази тоног төхөөрөмж”, “Моннис”, “Алтан ивээн тэтгэгч”-ээр “Аодэ” ХХК-иуд тус тус ажиллаж байна.

 

Гурван өдрийн турш үргэлжлэх үзэсгэлэнгийн хүрээнд “Эрдэнэт үйлдвэр”, “Оюу толгой”, “Эрдэнэс Тавантолгой” зэрэг уул уурхайн компанийн төлөөлөл оролцсон “Ханган нийлүүлэлтийн онцлог, сайн туршлага” семинар, уул уурхай, ханган нийлүүлэгчдийн дунд зохиогддог боулингийн аварга шалгаруулах тэмцээн, МУУҮА-ийн өдөрлөг зэрэг уламжлал арга хэмжээнүүдээс гадна хүнд машин механизмын шоу-үзүүлбэр, “Операторуудын ажил мэргэжлийн уралдаан”-ыг шинээр зохион байгуулахаараа онцлогтой юм.

 


URL:

Сэтгэгдэл бичих