“Хөтөл”-д очсон дарга бүхэн баяждаг

Хөтөл-д очсон дарга бүхэн баяждаг“Хөтөлийн цемент шохой” үйлдвэрт ямар ч хамаагүй албан тушаалд очсон бүх хүн богино хугацаанд баяждаг гэнэ. Унах унаа, орон байр гээд эдэлж хэрэглэж байгаа бүхэн нь тансаг зэрэглэлд тооцогдох хэмжээнд хүрдэг нь нутгийн олны нүдэнд ил байдаг аж. Энэ тухай өнгөрсөн амралтын өдрүүдэд Хөтөлд саатах үед нутгийн иргэд өгүүлж “Энүүхэн хойно шинэ байшин баригдсан байгаа биз дээ. Тэр чинь үйлдвэрийн дарга нарынх.
Тэдэнд зориулж барьсан юм гэсэн. Шинэ дарга нар ч тэнд төвхнөж байгаа. Дотор тал нь орд харш л гэсэн үг. Ер нь энэ үйлдвэрт даргаар ирсэн хүмүүс маш хурдан баяждаг. Та нар мэдэж байгаа байх. Өмнөх дарга нар нь хүртэл гэнэт баяжаад түүнээсээ болж одоо шалгуулж байгаа шүү дээ” хэмээн сонирхуулан ярьсан юм. Үнэхээр ч Хөтөлийн төвд барьсан шинэхэн барилга өнгө үзэмж, гадаад байдал зэргээсээ бусдаас аргагүй л ялгарч анзаарагдах бөгөөд “Хөтөл цемент шохой”-н үйлдвэрийн даргаар томилогдсон газар чамгүй бэлжиж, бэлчээр нь томордог хэлтсийн дарга гэсэн суудалд суусан бүхэн баяждаг гэдгийг өмнөх захирал А.Шоовдорын өдүүдсэн хэрэг ч гэрчлэх юм.
Тодруулбал, өнгөрсөн жил төрийн өмчит компаниудын захирлуудыг ээлж дараалан барьсан, хорьсон, шүүсэн гээд бөөн дуулиан дэгдсэн. Энэ үеэр тус үйлдвэрийн захирал А.Шоовдорын гэсэн автортой нэг хэрэг мандсан бөгөөд тодруулбал, А.Шоовдор болон түүний хамсаатан гэх хэд хэдэн хүнийг цагдаагийнхан барьж хорьсон нь яах аргагүй дуулиан тарьж байлаа. Иймээс өчигдөр А.Шоовдорын өмгөөлөгч Ц.Монголтой холбогдож хэргийн явцын талаар тодруулсан юм. Тэрбээр “Одоохондоо энэ хэргийн талаар мэдээлэл өгөх боломжгүй байгаа. Хэргийг шалгаж л байна.
Л.ОЮУ

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.