Солонгос киноноос үүдсэн ”солиорол”

Солонгос киноны эрин үе эхэлж сониуч зандаа хөтлөгдсөн хүүхэд залуусыг солиоруулж эхэллээ. Өдөр шөнөгүй гарах олон ангит солонгос киноноос танил болсон жүжигчдээ бишрэн харж, даган дуурайх явдал цөөнгүй. Худал хэлсэн хүнд монголын телевизүүд үзэгчидтэйгээ солонгосоор мэндчилэх шахна. Тэр нь ч бас юу юм бэ гэж бодоход хөгшин, залуу, эр, эмгүй  солонгос киноны үйл явдалд өөрийнхөө амьдралыг хутган харьцуулж суудаг. Энэ нь  солонгосын цуврал киногоор дамжуулан монголчуудын уламжлал, ёс заншлыг алгуур арчиж, харийнхны “хангүг” сэтгэлгээгээр залуусын тархийг зад угааж байна гэсэнтэй утга нэг болох биз.Түүнчлэн монгол охид солонгос жүжигчдэд  хөл алдан дурлаж, тэднийг хуулбарлан үс зүс, өмсч зүүхээ хүртэл өөрчилж байгаа нь хэний ч өмнө илт. Энэ нь мэдээж хүний эрхийг асуудал ч гэлээ  эр эм нь мэдэгдэхгүй  залуус хотын гудамжаар алхах нь эгдүүцэл төрүүлнэ.

Манай оронд 2000 оноос эхлэн  солонгос кино  хүчээ авч одоо бол эд цэцэглэж байна. Хамгийн анх “Өвлийн хайрын дуу” олон ангит  кино үзэгчдэд хүрсэнээс солонгос киноны үндэс  тавигдсан гэж хэлж болох. Тухайн үед  олонгос  саван, шампунь, оо зэрэгтэй монголчууд дөнгөж л танилцаж эхлээд байв. Түүгээр ч зогсохгүй нийгмийг хамран нөлөөлж, солонгос эзэдтэй хоолны газар, баар саунууд хаяа хаяагаа дэрлэн орших болсон.

Нэмж хэлэхэд солонгос савангийн дуурь хэмээх хар тамхинд бид нийгмээрээ согтуурах болсон нь маргашгүй үнэн.   Зохиомж, эхлэл, өрнөл, төгсгөл, үйл явдлын хувьд нэгэн хэвийн гэмээр ядмагхан, хоол, хувцас хунар, хадам, бэрийн хэрүүлээр үргэлжилдэг эл савангийн дууриудад юуны учир ингэтлээ автах болов.
Тиймээс л солонгос маягийн дурлалын паянгаас үүдэн амиа хорлолт гэр бүлийн хүчирхийлэл газар авч солонгос солиоролд залуус нь автаж дуусах нь.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.