Б.Төмөрчөдөрт холбогдох хэргийг өнөөдөр шүүнэ

3-25-13Б.ЗАЯА

Тархиндаа хүнд гэмтэл авч найз залуугийнхаа гэрт хоёр хоног ухаангүй байсаар амиа алдсан Ө.Алтанзул бүсгүйн ар гэрийнхэнд холбогдох давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр Нийслэлийн шүүхэд товлогджээ. Баянзүрх дүүргийн тавдугаар хороонд оршин суудаг байсан Ө.Алтанзулыг  2012 оны арванхоёрдугаар сарын 15-нд найз залуу нь гэрээс нь дуудан гаргаж авч явснаас хоёр хоногийн дараа тархины хүнд гэмтэлтэйгээр эмнэлэгт хүргэгдсэн ч ухаан орохгүй байсаар арав орчим хоногийн дараа нас барсан юм.

Талийгаачийн ар гэрийнхний мэдээлж буйгаар Ө.Алтанзулын үхэлд найз залуу нь нөлөөлсөн нотлох баримтууд байдаг ч төрсөн дүүдээ хэргийг тохсон гэнэ. Анхан шатны шүүхээс талийгаачийн найз залуугийн дүү Б.Төмөрчөдөрт санамсаргүй хүн амины хэрэг үйлдсэн хэмээн 3.6 жилийн ял оноосон юм.

ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Сэтгэгдэл бичих