Хамтран амьдрагч Монгол эмэгтэйг зэрлэгээр хөнөөн орныхоо урдуур куртик нөмрүүлээд хаячихсан байжээ

imagesБүхнийг хүчээр шийдэх гэдэг Путины эзэрхэг бодлого орос хүмүүсд ч шингэжээ. Монголд байнга оршин суудаг орос эр монгол хамтран амьдрагчаа зэрлэгээр зодож хөнөөжээ.

Равдан Борис Михайлович хэмээх архичин орос Баянзүрх дүүргийн 1-р хороо, Мамбадацангийн 1а хэсгийн 8-40 тоотод хамтран амьдрагч монгол эмэгтэй А”г зодож хөнөөн орныхоо урдуур куртик нөмрүүлээд хаячихсан байжээ. Гэрч нарын мэдүүлгээр Равдан нь байнга архи уудаг олон хоногоор үргэлжлүүлэн уудаг гэнэ. А-г олон удаа зодож нүүр нүд нь хөхөрчихсөн явдаг байж.

Бүр гар хавиргыг нь хугартал зодож байжээ. Цагаан сарын өмнө бүр хэвтэрт ортол нь зодож толгойны үсийг нь туг тугаар зулгаагаад хаясан гэнэ. А-гийн дүү нь очиход мөн зодоод явуулж байж. Хашаагаараа дүүрэн нохойтой тул оруулдаггүй гэнэ. Ийнхүү балмад хэрэг үйлдсэн Орос эр би алаагүй хэмээн биеэ хамгаалж Оросын иргэн тул та нар яаж ч чадахгүй хэмээн бардамнажээ.

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих