Холливудыг зорьсон Амараа анхны дүрээ авлаа

1525719_1406900476244144_1740133764_nТаван жилийн  өмнө монгол хүн анх удаа Олимпоос алтан медаль хүртэж, дэлхийн өнцөг булан бүрт тархан суурьшсан монгол цустай хүн бүрийн сэтгэлийг огшоосон. Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээр монгол хүн анх удаа Холливудад данстай болсон нь урлагийнхны хувьд Олимпоос медаль хүртсэнээс дутахааргүй баяр хөөр бэлэглэсэн үйл явдал болсон.
Тэгвэл “Үргээлэг” киноны зураг авалтыг дуусгамагцаа хилийн чанадыг зорьсон жүжигчин Б.Амарсайхан Малайзад очиж, Холливудын кинонд бүтээх анхны дүрээ авчээ.
Тодруулбал, тэрбээр дэлхийн 20 орны 600 гаруй уран бүтээлчид оролцон бүтээж буй нэрт аялагч Марко Пологийн тухай кинонд туслах дүр бүтээхээр болсон байна. Амараа кино багийнхантайгаа авахуулсан зургаа цахим хуудсандаа нийтлэн, энэхүү мэдээгээ хамгийн түрүүнд монголчуудтайгаа хуваалцлаа.
Энэхүү зураг дээр байгаа хамгийн жижиг биетэй залуу нь Хубилай хааны дүрийг бүтээж байгаа бөгөөд Амараа болон бусад биерхүү залуус нь түүний баатруудад тоглож байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих