Газрын дээрэмчид хуулийнхантай хуйвалдаж малчдын бэлчээрийг булааж байна

газар 111
Үе, үеийн хотын дарга нар ир гэдийг газартай болгохоор ам бардам “бурдаг” байв. Гэсэн хэдий ч нийслэл, дүүргийн Газрын албанд газар   хүссэн өргөдөл бариад явахаар хэдэн жилээр хав дарж, ийш тийш гүйлгэсээр газар эзэмших мөрөөдөл талаар болдог. Хотын төв байтугай  дүүргийн зах руу ч газар байхгүй л гэдэг. Одоогоор сургууль, цэцэрлэггүй захын хороод цөөнгүй бий. Учир нь иргэддээ газар олгоод хөл   тавих зайгүй болсон юм байх. Ийнхүү нийслэлд газар олдохгүйн зовлон нэмэгдэж байхад нэг хүн 50, 100 га газрыг хотын дүүрэг бүрт шахам  эзэмжиж байна гэвэл итгэхэд бэрх. Ийм жишээ олон байгаад та итгэх үү. Зүй бус аргаар газар эзэмшигчийн нэгийг сонгож цуврал сурвалжлага   бэлтгэхээр Цагаан бургастайн  амыг зорив.
Сурвалжлагын  гол  баатар  болох  газрын  наймаачин  Д.Баярсайхан Сонгинохайрхан  дүүргийн 21 дүгээр  хорооны   Жаргалант  тосгоны  Цагаан  бургастайн  амны 50  га  газрыг   өөрийн  болгохоор   төр , хуулийнхантай   хэрхэн  хуйвалдан  хууль   зөрчиж  байгаа  талаар  эхний  хэсэгт   дурдах  болно .  Цаашид  түүний  эзэмшлийн  бусад   газрын байршил  болон   үнэ   ханшийн  хамт хүргэх  юм. Хэрэг  явдал   ингэж   эхэлсэн   байх юм.  Иргэн  С.Цэнд-Аюуш   автобус  баазад  ажиллаж  байгаад   эхнэр  хүүхдүүдийн   хамт  Сонгинохайрхан дүүргийн  Жаргалант  тосгоны  Цагаан  бургастайн  аманд  1997 онд   мал   маллахаар  ирж   шилжжээ. Түүний  хадам   Түмэнжаргалынх  тэр   аманд   олон  жил   нутагшин амьдарсан  буурлууд  аж.  Ингээд хоёр  хөгшин  төв   бараадаж   үр хүүхдүүд  нь  мал   маллахаар  Цагаан бургастайн  амны нэгийн 1 тоотод шил  жин   ирсэн   байна.
Түүнээс хойш С.Цэнд-Аюушийнх 17 жил энэ хаяг дээрээ бүртгэлтэй амь дарч  ирсэн байна. Уг хаяг дээрээ сонгууль  өгч, малаа тоолуулдаг байна.  Өөрөөр  хэлбэл, улсын бүртгэлийн хаяг дээрээ 20 шахам жил мал ууц барин үнээ, тугалаа маллан тайван амьдарч байж.  Гэтэл 2005 оны үед Д.Баярсайхан гэгчтэй танилцжээ. С.Цэнд-Аюуш гуайн дүү Мягмарсайхан  Бадамханд нартай анх тэднийд ирсэн байна.  Дүү нарынх нь хэлснээр Д.Баярсайханы газрыг хоёр дүү  нь манаж,  цалинждаг  тухай   хэлжээ. “Зах зээлийн хүнд үед хоёр  дүүг   маань   ажлын байраар  хангадаг сайн  хүн” л  гэж  бодоод  хэрэндээ  дайлж ,  цайлсан  гэнэ.  Гэтэл  өнөөх Д.Баярсайхан гэрт   нь  тогтож  сууж  чадахгүй “ Энэ  яасан сайхан  ам  бэ.  Ямар  сайхан байгальтай  газар   вэ” гээд л шүүрс  алдаад  байж  гэнэ. Тухайн  үед   хоёр хөгшин  амарч байгаа  хүмүүс  ингэж  л   байдаг  юм  гээд   тоогоогүй  аж.  Төд  удалгүй Д.Баярсайхан мөөг түүхээр дахин зочилжээ.
Энэ  удаа ирэхдээ  Сонгино хайрхан дүүргийн  Засаг дар  гаар ажиллаж байсан Л.Найданг  эхнэр,  хүүхэдтэй нь дагуулж ирээд ихэд  нууцхан   уулзалт хийгээд буцсан байна. Чухам   ямар  яриа өрнөснийг   С.Цэнд-Аюуш   гуайнхан анзаараагүй  аж. Гэтэл  төд  удалгүй  ямар ч  кадастрын   зураггүйгээр  “Байка   трейд ” ХХК -ийн   нэр   дээр 40 га   газрын захирамжийг  Засаг  дарга   Л.Найдан гаргаж  өгчээ.  Өнөөх   Цагаан бургастайн  амнаас  Д.Баярсайханы нэр   дээр  газар   эзэмших  захирамж  олгосон хэрэг.  Дахиад  хэд хонож  байтал  Д.Баярсайхан  тэдний ойролцоох   нэгэн  танилынх   нь хаваржаа  байгаа  хэсэгт  10га газар авмаар  байна   гэчихсэн  ярьж байжээ.  Энэ   газраа  Даваасүрэн хэмээх  шүүгчээр  хөөцөлдүүлж авсан   байна.  Даваасүрэн  шүүгчийн нэр   дээр  Солонготын  давааны цаана   маш  том   хэмжээний  газар  одоогоор  хашаатай   байдаг  гэх. Өөрөөр  хэлбэл,  шүүхийнхний зуслан  нэрийдлээр  байдаг  аж. Ингээд  Даваасүрэн  шүүгч  болон  Газрын  албаны  найзууд   болох  Булган,  Батсайхан   нарын   нэрсийн  эхний   үсгийн  товчлолоор “ДББД” ХХК   байгуулж  дээрх  10  га   газрыг шилжүүлжээ. М.Батсайхан өмнө  нь Сонгинохайрхан  дүүргийн  Газрын албаны  даргаар   ажиллаж  байсан юм  байна.
Ингээд  дүүргийн  Засаг дарга,  Газрын  албаны  дарга, байцаагч  нар   нийлж  байгаад Д.Баярсайханы  эзэмшилд  50  га  газрыг  олгосон  байх юм.  Тэр   хоёр  компанийн  нэр   дээр 50 га газар авснаасаа   хойш  юу  ч  хийхгүй   байлгаж   байгаад   2006 онд  эхнэрийнхээ  нэр  дээр “ Тайган өндөр ” гэж  компани  байгуулаад 40  га  газраа шилжүүлсэн  байна .  Энэ   компанийн нэр   дээр  шилжүүлснээсээ  хойш 2006-2010 он хүртэл энэ  газарт  ганц шон   ч   босгоогүй  аж.  Ямар  ч   үйл  ажиллагаа   явуулаагүй.  Нөгөө   танил  Д.Баярсайхан нь ч  үзэгдэхгүй  болсон байна.  Ямар  ч   чимээ   аниргүй   таг болсон.  Тухайн  айл   малаа   маллаад амьдрал  хэвийн  үргэлжилж   байтал 2010  оны   наймдугаар  сарын  20-нд  олон  том   жиптэй  хүмүүс  гэнэт  ирж   сүрийг  үзүүлсэн  байна.  Өнөөх  танил   Д.Баярсайхан  машинаасаа  бууж  ирээд   мэндийн  зөрүүгүй  “ Би энэ   газрыг  “Кэрцин”  компанид  зарсан.  Тэгэхээр  танайх  энэ   газрыг  чөлөөлж  зайлах  хэрэгтэй”  гэж  омогджээ.  Гэрийн  эзэд  ч   гайхаж “Чи  одоо  хэн   болчихоод   биднийг  хөөж  байгаа  юм.  Өнөөх танил   нүүр царай   хаачив.  Манайхаар  орж   гарч , идэж  ууж   байсан  хүн   юу  болов” гээд   цухалдаж  эхэлсэн байна. Тэгсэн “Энэ   газар   одоо  надад  хамаагүй.  Өөр   компанийн  нэр   дээр шилжүүлсэн.  Гүйцэтгэх  захирал  нь  Жаргалхүү  гэж  хүн байгаа.  Энэ  хүнтэй  ярь ”  гэжээ .  Нөгөө   хүн   нь үгийн  солио байхгүй хөөж, туугаад  л  “Манай  компани энэ газрыг авах захирамж   гарсан”  хэмээн  эгээтэй л   хоёр  хөгшнийг  цохиод  авсангүй гэнэ.
Энэ цагаас хойш хоёр хөгшин дөрвөн  жил   шүүхээр   үнэн  мөнийг нь  тогтоолгохоор   тасралтгүй  явжээ. Хэдийгээр   Дээд  шүүх,  Нийслэлийн шүүхэд  тус  бүр хоёр ялсан хэдий ч Сонгинохайрхан дүүргийн  анхан  шатны  шүүх  дээр  очихоороо   ялагдчихдаг  байна.  Анхнаасаа бүх зүйл зохион байгуулалттай байсан учраас  тэгэхээс ч аргагүй  биз. Ингээд  Иргэдийн  шударга   шүүхэд хандсанаар  Захиргааны  хэргийн  давж  заалдах   шатны  шүүх  хурал  тэдний  талд  шийдвэр  гаргасан  байна .  Уг   шүүх  хурал   энэ   сарын  13-нд  болсон.
Гэтэл  гуравдугаар  сарын  12-нд  Шүүхийн  шийдвэр гүйцэтгэх  газраас   мөнөөх  айлыг  24-ны  дотор   нүүж,  газар   чөлөөлөхийг  хүссэн албан бичиг хүргүүлсэн байх юм.  Тухайлбал,  давж  заалдах  шатны  шүүх  хурлын  шийдвэр гараагүй   байхад  дүүргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчин  төгөлдөр  байхаар   тусгаж  нүүхийг удаа дараа  шаардаж байгаа аж.

Т.НЯМСҮРЭН:  ШҮҮХ ХУРАЛД  ЯЛСАН Ч  “НҮҮ”  ХЭМЭЭН ШААРДАЖ БАЙГАА

Энэ  талаар гэргий Т.Нямсүрэнтэй ярилцлаа.

-Д .Баярсайхан  тэргүүтэй  хүмүүс 2010  онд  ирэхдээ хамгаалагч  үлдээгээд явсан  гэж  сонссон.  Тэд  юу манасан юм бэ?

-Манайхыг “Нүү”  гэж шахаж шаардаж байгаад явахдаа манай хойд  талд  нэг гэр бариад хоёр манаач суулгасан.  Уг нь тэр  хоёрт  манах зүйл  байхгүй л дээ. Ерөөсөө л манайхаар хэн орж  гарч байгааг  тагнаж  тэмдэглэдэг  гэсэн.  Тэдэн сарын   тэдэнд  тийм дугаартай   машин  ирж   цай   уугаад явлаа.  Өөр   онцын   зүйлгүй ”  ийм  рапорттой   дэвтэртэй.  Хоёр  манаач бараг өвөлжсөн. Д.Баярсайхан, Жаргалхүү нар тэдэнд хоол зөөж байгаад хоорондоо муудсан уу яасан, Жаргалхүү нь  ирээд гэрээ  аваад  явчихсан.

Энэ  талаар гэргий Т.Нямсүрэнтэй ярилцлаа.-Д .Баярсайхан  тэргүүтэй  хүмүүс 2010  онд  ирэхдээ хамгаалагч  үлдээгээд явсан  гэж  сонссон.  Тэд  юу манасан юм бэ?

-Манайхыг “Нүү”  гэж   шахаж шаардаж  байгаад   явахдаа   манай  хойд  талд  нэг  гэр   бариад  хоёр манаач  суулгасан.  Уг   нь  тэр  хоёрт манах зүйл  байхгүй л дээ. Ерөөсөө л манайхаар хэн орж гарч байгааг тагнаж  тэмдэглэдэг  гэсэн. Тэдэн   сарын тэдэнд  тийм дугаартай машин ирж цай уугаад явлаа.  Өөр онцын зүйлгүй” ийм  рапорттой дэвтэртэй.  Хоёр  манаач
бараг өвөлжсөн.  Д.Баярсайхан, Жаргалхүү  нар   тэдэнд  хоол  зөөж байгаад   хоорондоо   муудсан   уу яасан ,  Жаргалхүү  нь  ирээд   гэрээ аваад  явчихсан.

-Дүүргийн анхан  шатны шүүх дээр ямар үндэслэлээр ялагдсан бэ?

-Уг   нь  Дээд  шүүх  болон  нийслэлийн  хянан   шалгах  шүүх тус  бүр   хоёр  удаа  манай   талд шийдвэр  гаргасан .  Ингээд  байхад Сонгинохайрхан  дүүргийн  Анхан  шатны  шүүх  дээр  ирэхээрээ   шууд “Кэрцин”  компанийн  нэр   дээр гаргадаг .  Тэр   битгий  хэл   дээд шүүхийн   шийдвэр  бараг   гараагүй  байхад “Кэрцин”  компанийн  нэр  дээр  шүүхийн   шийдвэрийг  гаргаж өгөхийн   зэрэгцээ   хөөх  шийдвэрийг нь  хамт  гаргаж  өгсөн.  Ингээд сүүлийн  гурван долоо  хоног  манайд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас  “Газар чөлөөл” гэсэн албан бичиг “Шүүх  газар  олгодоггүй .

Танайх газрыг   нь  чөлөөлж  өг .  Албан   ёсны бичиг баримтгүй” гэдэг байсан. Уг нь Сонгинохайрхан  дүүргийн өвөлжөөний   газруудыг 2012 онд  малчдад  олгохыг  зөвшөөрч эхэлсэн.  Энэ газраа авахын  тулд бид   хоёр 2011  онд   Газрын  албанд өргөдөл  өгсөн.  Гэтэл өргөдөл маань  алга  болчихдог. Эсвэл өргөдөл хүлээж авдаггүй.  Цагаан бургастайн газрыг   бусдад  эзэмшүүлчихсэн гэдэг. Тэгэхээр  нь  манай энэ  хавийн  газрыг   хариуцдаг   байцаагч Батцагааныг   бид   дагуулж   ирээд  “Энд  хэдэн га газар байна. Бид  энэ хаяг дээр  өчнөөн  олон  жил  амьдарлаа.  Бидний  газрыг   өгөөч” гэсэн  чинь  өнөөх байцаагч  чинь “Энэ юун газар вэ. Хоосон ам байх учиргүй” гээд  л нүд нь мөнгө болж хараад  гайхаж хоцорсон.  Ингээд дараа   нь  яваад   очтол  “ Тэр   ам  чинь маргаантай  газар .  Танайд  өгөхгүй. Шүүхээр шийдвэрлүүлээд ав” гэв.  Тэгэхээр  нь Сонгинохайрхан дүүргийн  Газрын  албаны  дарга  Э .Болорчулуун  дээр  яваад очтол инээж   доог  тохуу   хийгээд  “Та  хоёр шүүхээр  яваад   авахгүй  юу.  Авахыг нь  чинь харна аа”  гэж   ёжилсон. Тэгэхээр нь “Энэ газарт кадастрын  зураг  байна уу.  Ганцхан  газрын  гэрчилгээгээр  малчин айлыг  хөөж тууж болдог  юм  уу”  гэхэд  “ маргаантай, шүүхээр  яваад  ав”  гэсэн .
-Д .Баярсайхан  өмнө нь бас  нэлээд газар  эзэмшиж зарж байсан гэх  юм.

Эзэмшлийн  газартаа татвар төлдөг болов уу.  Үүнийг та бүхэн  сонирхож  байв уу?

-Д.Баярсайхан  чинь 22  дугаар  хорооны   нэр   дээр  байдаг Найрамдал  зуслангийн  дэргэдэх Хулстайн  ам  гэдэг  газрыг   жижиглэж зараад  бараг   дуусч  байгаа.  Нэг айлын   газрыг  3.5-5.0  сая   төгрөгөөр  зардаг.  Одоо  тэр   ам  нь  битүү   айл  болчихсон . 2008-2009  онд   дүүргийн татварын  газраас   Баярсайханыг хайгаад  Хулстайн амны татвар авах гэтэл   өнөөх   нь  зугтаагаад   байгаа талаар  яригддаг  байсан.  Тэгэхээр нь  бид   шүүхдэлцэх  хугацаандаа  Э .Болорчулуунаас “Тэр   ам  чинь тийм  их  татварын  асуудалтай байсан  түүнийг   төлсөн  юм  уу”  гэсэн  чинь “ Төлсөн”  гэж   хэлсэн.  Ингээд Татвар  дээр  очоод   шалгуулахаар Хулстайн  ам  болон   манай   тэнд аялал   жуулчлал,  фермерийн  чиг-лэлээр  авсан   газрын  татвараа  огт төлөөгүй байсан.


-Дээрх  хоёр компанийн нэр  дээр авсан  газраа “Кэрцин”  компанид  шилжүүлсэн гэсэн .  Ямар чиглэлээр үйл  ажиллагаа явуулах компани юм бол ?

-Энэ  компани  нь мод  үржүүлгийн чиглэлээр   үйл   ажиллагаа   явуулна  гэсэн   байдаг.  Гэтэл   өдгөө   хүртэл нэг  ширхэг  ч   мод   суулгаагүй . Зөвхөн  манайхыг  нүүлгэх  талаар  л  хөөцөлдөөд   яваад   байдаг.  Үнэхээр  мод  үржүүлэх гэж  байгаа бол  өчнөөн талбай  байна .  Тэгэхээр  хэсэгчилж  зарах  гэж  байгаа нь ойлгомжтой.

-Кадастрын зураг  гараагүй байхад газар  эзэмших гэрчилгээ  олгож  болдог юм байх даа …

-” Шүүхээс   энэ   газар   дээр кадастрын   зураг  хийгээгүйг  тогтоосон .  Энэ   аманд   ямар  нэгэн кадастрын   зураг  хийгдсэн  байгааг Геодизын  газраас   тодруулахад  “Нийслэл ,  дүүргийн  мэдээллийн сангийн  алинд  ч  байхгүй ”  гэдэг.Уг   нь  Газрын  тухай   хуульд эхлээд  эзэмшихийг  хүссэн  газартаа  кадастрын   зураг  хийлгэж ,  дараа  нь  гэрээ   хийсний   дараа   гэрчилгээг  нь  олгодог.  Хувь  хүн   ч   гэсэн  0.07  га   газар   эзэмшихэд  эхлээд хашааныхаа   кадастрын   зургийг хийлгээд  дараа   нь  хорооноосоо зөвшөөрөл  авсны   дараа   Газрын албанд  ханддаг .  Ийм   байхад  дээрх  компаниуд   байгуулагдаагүй   байхад газрын  гэрчилгээ   нь  гарч   газар  эзэмшсэн   байгаа  юм.  Тэгэхээр дүүргийн  газрын  албаныхан хэрхэн “но” -той   ажилладаг  нь илэрхий . Тэр   байтугай  газрын наймаачинтай   нэгдэж  дарга   нарын  нэрээр  нэрлэсэн  компани   байгуулж газрын  наймаа  эрхэлж  байна . “Мод   үржүүлэг,  цөлжилтийн   эсрэг үйл   ажиллагаа   явуулна ”  хэмээн их  хэмжээний  газар   авч   эхнэр , хүүхдийнхээ   нэр   дээр  компани  байгуулж  шилжүүлэн  хэсэгчлэн  хуваан  зардаг  газрын  наймаачин гэсэн   үг .  Д.Баярсайхантай  утсаар холбогдож   газар   сураглахад  Гүнт, Найрамдал  төдийгүй  нийслэлд ч   газар   байгаа  гэх  ярианаас нь  газрын  наймаачин  болох   нь илэрхий .  Түүний  яриаг   дараагийн  нийтлэлдээ  бүрэн   эхээр   нь  оруулах  болно .  Иргэдийн  шударга   шүүхийн  өмгөөлөгч   Х .Бат-Ялалт   Захиргааны хэргийн   давж  заалдах   шатны  шүүх хурал   дээр  уг   хэргийг  өмгөөлсөн  юм  билээ .  Тэрбээр   энэ   үедээ  хуулийн   цоорхой   болон   тэдний хэрхэн  хамтарч   ажилладаг  болохыг  нотолсон  байна .  Гэсэн хэдий  ч   шүүхийн   шийдвэр  гарчихаад  байхад  Цэнд-Аюушийнхыг  “Нүүхгүй  бол   хүчээр  нүүлгэнэ” хэмээн  байнгын   түгшүүр   дарамтад оруулсаар   байгаа  аж.  Малчид  мал  төллөж  байхад  хаашаа   нүүх  билээ . Шүүхийн  өмнө  хүч   мөхөсдсөн  хоёр  хөгшин  Ерөнхийлөгч ,  хотын  дарга   гээд   хандаагүй   хүнгүй   гэдгээ  дуулгасан . “Дөрвөн  жилийн  дотор  мөнхийн   түгшүүртэй  амьдарлаа. Сэтгэл  зүй   үнэхээр   хямардаг  юм байна .

Уг   нь  бид   энэ   амыг  амьдарч  эхэлсэн   үеэсээ  эхлэн   хайрлаж , хамгаалж,  модны  хулгай  орсон  үед   цагдаа  дуудаж  өдий  зэрэгтэй  авч   үлдсэн.  Энэ   аманд   одоо  буга  гөрөөс,  тарвага   зурам   бүгд   өссөн . Хааяа   уулнаас   буугаад   л   ирдэг  юм.  Харамсалтай  нь  ийм   сайхан болчихоор   хэн   хөрөнгө   мөнгөтэй нь  гар   сарвайдаг   юм  байна .  Тэр  байтугай  хаяг   дээрээ  байгаа хүмүүсийн   газрыг   дээрэмдэж  байна  гэв .  Энэ   ярианаас “Монголчууд 45  сая   малтай  атлаа   махгүй  хоол идэж,  газар   нутгийн  хэмжээгээрээ гайхуулдаг  атлаа   гишгэх  газаргүй  болж  байгаа  юм  байна   даа ”  гэх нууцхан  харуусал төрөв .



.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.