Стрессээс салах амархан

fdsfsdТа өнөөдөр хэн нэгэнд уурласан уу? Ажлын найман цагт хэдэн удаа чин сэтгэлээсээ инээсэн бэ? Танаас хэн нэгэн ингэж асуувал тэгтлээ гайхахгүй болсон биз дээ. Өглөө босоход тань байрны чинь гадаа хэн нэгэн хэрүүлээр угтаж, орой унтахад чинь ч бас чихэнд чимэггүй үг сонсогдсоор дасал болоо байлгүй дээ. Ийм орчинд амьдарч байгаа хэн ч гэсэн стресст өртөж, уурлаж, бухимдах нь аргагүй ээ. Сэтгэл дүүрэн, амар амгалан амьдрахын хүсдэггүй хэн байх билээ. Харин та стресст орсон бол эргээд гарч болох энгийн хэдэн аргыг санал болгоё.
Байрлалаа өөрчил
Өдөр бүр компьютерийн ард өнгөрүүлдэг 8-10 цаг таны амьдралыг уртасгаж, сэтгэл санааг тань өөдрөг болгох нь юу л бол. Хүн компьютер дээр ажиллаж байхдаа нүдээ бараг анивчдаггүй бөгөөд таны амьсгал 30 хувиар удааширдаг. Амьдралын баяр баясгалангийн тухай бодох ч хэрэггүй. Тиймээс та 30 минут тутамд сандал дээрээ байрлалаа өөрчилж сууж байгаарай.
Жүржийн шүүс уу
Өдөрт хоёр удаа 200 мг С-витамин агуулсан амин дэм уувал тархинд стресс үүсгэдэг даавар ялгарахгүй болохыг тогтоожээ. Тиймээс та өдөрт хоёр аяга жүржийн шүүс уухад л ямар ч асуудалгүй ажиллаж болох нь.
Хуруугаа хөдөлгө
Ачаалалтай ажиллаж, жаахан бухимдуу сууж байвал ажлаа түр хойш тавиад хамаг хүчээрээ арван хуруугаа сэгсэрч хөдөлгө. Энэ хөдөлгөөн нь бугуй, тохой, мөрний чилээг гаргадаг байна. Хоёр гараа зөрүүлэн, хурууныхаа үзүүрийг хооронд нь хөнгөхөн шүргэ. Энэ нь ч бас хүнийг тайвшруулж чаддаг.
Кофе уу
Сэтгэл санаа тавгүй үед хүн амархан стресст ордог. Ядарч, бухимдсан үедээ найз нөхөдтэйгээ кофе ууж, ярьж суухад стресс амархан тайлагдана.
Гүй бас алхаж яв
Өглөө бүр гүй. Бас ажил руугаа алхаж очвол бүр ч сайн. Хөлсөө гартал шалаа угаа. Стресс юу ч үгүй арилна.
Шүршүүрт ор
Дасгал хийсний дараа хүйтэн шүршүүрт ор. Таны биен дээр бөнжигнөх усны дуслын тоогоор дуу алдаж байвал эрч хүч цээжинд чинь багтахаа больжээ гэсэн үг. Туршаад үзээрэй.
Ой тогтоолтоо сайжруул
Хүнд хэцүү үед ой ухаанаа бүү амраа. Анхны болзоо, анхны үнсэлт, анхны гэх бүхнээ эргэн сана. Тархиа ажиллуул. Цээжээр тоо бод. Өөрт таалагддаг шүлгээ цээжил. Таны сэтгэл тайвширч чадна.
Буруугаа хүлээ
Энэ бол маш сайхан чанар. Буруу бүхэн бусдынх гэж боддог хүмүүс хамгийн их стресст өртдөг байна. Тиймээс та бурууг бусдаас бус өөрөөсөө эхэлж хайж, уучлалт гуйж сур. Сэтгэл тань хөнгөрөөд л ирэх вий.
Чихээ мушги
Чихнийхээ гэдэснээс барьж хоёр тал руу нь тав таван удаа мушги. Энэ арга тархины цусан хангамжийг сайжруулж, ачааллыг бууруулдаг болохыг Америкийн эрдэмтэд судалсан байна.
Урин дулаан цагт хүмүүс алжаалаа тайлж амрахыг юу юунаас илүү хүсдэг. Ихэнх нь рашаанд явж, бариа засал бараадаж, айраг цагаан дээр очихыг хүсдэг.
Гэхдээ энэ бүхэн хүн бүрийн биед таарна гэсэн үг бас биш аж. Тиймээс уншигч танд рашаан эмчилгээ хийлгэхдээ дараах өвчнөөр өвчилсөн эсэхээ анхаарахыг зөвлөе.
Бүх төрлийн цочмог өвчин, архаг өвчний сэдрэлийн үе, сэтгэцийн эмгэгийн эхлэл, цусны өвчин, хорт хавдар, бөөрний архаг дутагдал, жирэмсэн эхчүүд, сүрьеэ цус багадалтын үед рашаан эмчилгээг хориглодог байна.
Шээсний замын халдварын үед хоногт хэрэглэгдэх хүнсний бүтээгдэхүүний хэмжээ
Сүү – 600 гр
Аарц – 70 гр
Зөөхий – 30 гр
Бяслаг – 15 гр
Мах – 150 гр
Загас – 50гр
Өндөг – 15 гр
Талх – 250 гр
Гурил – 30 гр
Будаа – 70 гр
Сахар – 80 гр
Цөцгийн тос – 40 гр
Ургамлын тос – 20 гр
Төмс – 200 гр
Жүүс – 150 гр
Давс – 6 гр


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих