Арьс болон хөхний хорт хавдрыг анагаах чадвартай бэлдмэл бүтээжээ

Эмчлэхэд хамгийн түвэгтэй өвчнүүд болох арьс болон хөхний хорт хавдрыг анагаах чадвартай эм бэлдмэл бүтээснээ Америкийн эрдэмтэд мэдэгдлээ.Тэд дээрх мэдээллийг Чикагод болсон тус улсын Хавдар судлалын нийгэмлэгийн жил тутмын их хурал дээр танилцуулсан бөгөөд өөрсдийн бүтээсэн бэлдмэлээ удахгүй зах зээлд гаргахаар төлвөлжээ. Бэлдмэл бүтээсэн эрдэмтэдийн ярьж байгаагаар тэд эхлээд хорт хавдрын эсэд явагдаж буй генийн хувиралд нөлөөлдөг вермурафениб гэх бодисыг илэрүүлсэн бөгөөд шинэ бэлдмэлээ уг нэрийг нь өгчээ.Өнөөдөр АНУ-д арьсний хорт хавдар өвчнөөр жил бүр 9000 орчим хүн нас барж байна.Бэлдмэл гаргаж авах төслийг удирдсан эрдэмтэн Пол Чэпмэний хэлснээр, шинэ эмийн туршилтад янз бүрийн орны 675 өвчтөн оржээ.Арьсны хорт хавдрын үед уудаг бусад эмийн үйлчлэлтэй харьцуулахад шинэ бэлдмэлийг хагас жил уусан өвчтөнүүдийн 84 хувь нь эсэн мэнд байсан ажээ.Хэрвээ дээрх бэлдмэлийг Америкийн Эм бэлдмэлийн газар зөвшөөрвөл хагас жилийн дараа гэхэд л зах зээлд гаргааар төлвөлжээ.Мөн Чикагод танилцуулсан, хорт хаьдрын өөр нэг бэлдмэлийн ервой гэдэг бөгөөд арьсны хорт хавдрын үед хүний биеийн дархлааг дэмжигч нэрлэжээ.Эм бэлдмэлийн гаазр сайшаасан энэ бэлдмэл нь арьсны янз бүрийн хорт хавдартай хүмүүсийн эдгэрэх магадлалыг гуравны нэг хувиар нэмэгдүүлдэг байна.Гэхдээ бүтэн гурван сарын курс эмчилгээний өртөг 120 мянган доллар болж байгаа нь өвчтнүүдэд порблем болж байна.Гэхдээ шинэ бэлдмэлд бүтээгчид маань энэ хүрээд зогсохыг хүссэнгүй өөр бэлдмэл гаргаж авчээ.Тэдний гурав дахь бэлдмэлийг аромазин гэдэг бөгөөд хөхний хорт хавдартай болох эрсдэлийг хоёр дахин багасгадаг, хэрэглээнд гарсан бусад бэлдмэлтэй харьцуулахад сөрөг үр дагавар харьцангуй багатай ажээ.Өөрөөр хэлбэл энэ бэлдмэл сүүний булчирхайн хавдрын гормоны өсөлтийг зогсоодог юм байна.Харин эрдэмтэд дээрх эмнүүд зах зээл дээр ямар үнээр зарагдах талаар мэдээлэл хийгээгүй юм байна.

Бэлтгэсэн: Х.Уламбаяр


URL:

Сэтгэгдэл бичих