”Зоос” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр 400 сая тєгрєгийг 10-20 дахин єсгєсєн баримт

Ойрын єдрvvдэд “Зоос” банктай холбоотой дуулиан дахин дэгдээд байна. Зоос банкны гvйцэтгэх захирал Ш.Чуданжий нарын гурван хvнд эрvv vvсгэн шалгаж эхэлсэнээс хойш хэд хоногийн дараа “Зоос” банкны ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр, Тєрийн сангийн газрын захирал Х.Пvрэвсvрэн нарыг тєрийн мєнгийг

“Зоос” банкинд тєвлєрvvлж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж буруутгаж цагдаагийн ажилтнууд байцааж эхэлсэн. Дээрх хэрэгтэй давхцан “Зоос” банкны 600 гаруй хувьцаа эзэмшигчид /хохирогчид/, тус банкны шинэ Тєлєєлєн удирдах зєвлєлийн гишvvд шvvхэд хандахаар болсон байна. Тэд уулзалт зохион байгуулж зєвлєлдсєний эцэст, банк санхvvтэй холбоотой хууль тогтоомжийг хэрэгжvvлээгvйгээс иргэд олон нийт их хэмжээний хохирол амссан гэж vзэн холбогдох тєрийн байгууллагуудад хариуцлага тооцох, хувь эзэмшигчдийн хохирлыг тєрєєс барагдуулахыг шаардахаар болсон байна.

Тодруулбал, “Зоос” банкны тухайн vеийн удирдлагууд найдваргvй зээл олгоход хяналт тавиагvй, хууль бус шийдвэр гарган зээл олгоход нєлєєлсєн, зээлдэгч нартай хуйвалдан олон нийтийн мєнгийг завшсан хэмээн vзэн Сангийн яам, Монгол банк, Санхvvгийн Зохицуулах Хороог шvvхэд єгєх нь зvйтэй хэмээн vзжээ. “Зоос” банкны ТУЗ-ийн дарга Б.Цэрэнжав, “Бид зєвлєлдєж найдваргvй зээл олгоход нєлєєлсєн, хууль эрх зvйн хяналт тавиагvй тєрийн байгууллагуудыг шvvхэд єгч, гэм буруутайг нь тогтоох нь зvйтэй гэж vзлээ. Мєн тєрєєс иргэдийн хохирлыг барагдуулах ёстой гэж vзэж байгаа” гэв. Тус банкны ТУЗ-єєс шvvхэд гомдлоо єргєн мэдvvлэхээр болоод байгаа юм. Дуулиан шуугиан дэгдээсэн энэхvv асуудлын мєрєєр дараах мэдээллийг хvргэж байна.

Одоогийн “Тєрийн банк” буюу хуучны “Зоос” банк нь 1999 оны 5 дугаар сарын 18-ны єдрийн Монгол банкны ерєнхийлєгчийн 228 тоот тушаалаар vvсгэн байгуулагдсан байдаг. Vйл ажиллагааны хэлбэрийн хувьд нийтлэг арилжааны тус банкийг vvсгэн байгуулагч нь “Ой мод” компанийн захирал Д.Батбаяр байсан юм. Тэрээр “Зоос банк”-ыг 400 сая тєгрєгийн дvрмийн сантайгаар байгуулсан байдаг. Д.Батбаяр нь МАХН-ын нєлєє бvхий хvн бєгєєд бvр тодруулбал тус намын хяналтын зєвлєлийн гишvvн аж. Тиймдээ ч “Зоос” банкийг байгуулагдсан цагаас нь хойш МАХН-ын зарим нєхєд мєнгє угааж, гvйцэтгэх ажлыг нь Монгол банкны ерєнхийлєгч Л.Пvрэвдорж, Санхvvгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан хийж байсан гэх мэдээлэл тvгээд байгаа.

Ийнхvv улс тєрийн томоохон хvчин МАХН-ын нєхдийн нєлєєгєєр “Зоос” банкинд улсын дансууд орж ирсэн байна. Дээрх дансуудын мєнгє “Зоос банк”-нд байршсан цагаас хойш тус банкны эрсдэлийн сангаас жилдээ 30-100 тэрбум тєгрєгийн зээл гаргаж эхэлсэн байна. Энэхvv зээлийн vнийн дvнгийн 1 хувийг эрсдэлийн сангаасаа хаах эрхийнхээ дагуу Д.Батбаяр жилдээ 300 саяас нэг тэрбум тєгрєгийн зээлийг хаадаг байж.

Ингэснээрээ Д.Батбаяр нь банк байгуулсан цагаасаа хойш буцаан тєлєгдєхгvй дээрхи зээлийг єєрийн хамаатан садандаа олгож, дараа нь тойруу замаар буцаан авдаг байжээ. Бvр тодруулбал тэрээр “Нэгдэлчин” /Д.Батбаярын эгч захирлаар нь ажилладаг/ авахуулаад хамсаатныхаа “Хараа” зочид буудлын нэр дээр гурван жилийн ємнє 3 тэрбум тєгрєгийн хєрєнгє оруулалт хийж байсныг эх сурвалж єгvvлж байна.

Мєн “Зоос” банк нь 2006 онд хувьцаат компани болсон байдаг. Д.Батбаяр нь тус банкны хувьцааны 80 хувийг эзэмшиж, vлдсэн 20 хувийн хувьцаандаа хоёр тэрбум гаруй тєгрєгийг хєрєнгє оруулагч нараас татан тєвлєрvvлсэн байдаг. Нэгэнтээ “Зоос банк”-ны 80 хувийн хувьцааг эзэмшиж байсан Д.Батбаяр 2007-2008 онуудад хувьцааны vнийг 4-5 дахин зохиомлоор єсгєж, єєрийн хувьцааны 25 хувийг Европын Сэргээн Босголтын Банк /ЕСББ/-нд єгсєн аж. Ингэснээр дотоодын болон гадаадын хєрєнгє оруулагч нарын анхаарлыг татаж эхэлсэн байна. Ийнхvv ЕСББ 25 хувийн хувьцааг авч байгаа тухай мэдээлэл сонин хэвлэл, телевизээр цацагдаж эхэлснээр дотоодын хєрєнгє оруулагчид “Зоос” банкинд улам ч их итгэх болж, тус банкны нэгж хувьцааны vнэ даруй 9000 тєгрєгт хvрсэн байна. Хиймлээр єсгєсєн хувьцаанд хєрєнгє оруулагчид эргэлзэж байсан ч банкинд итгэх болсон гол шалтгаан нь хуурамч тайлан тэнцэл байсан аж.

Тодруулбал, 2009 онд 3,3 тэрбум тєгрєгийн цэвэр ашигтай гэсэн балансыг гаргуулж авсан байдаг. Гэвч дээрхи баланс гарснаас хойш ЕСББ-ыхан “Зоос” банкны гvйцэтгэх удирдлагыг авснаар vнэн зєв балансыг гаргаж иржээ. Vнэн зєв гэх дээрхи балансыг 2009 оны гуравдугаар улиралд гаргасан бєгєєд 38 тэрбум тєгрєгийн алдагдалтай гэсэн дvн гарсан байдаг. Ийнхvv Д.Батбаяр нь банк байгуулсан 400 сая тєгрєгєє 10-20 дахин єсгєх “тоглолт”-ыг хийж чаджээ. Ингэснээр “Зоос” банк дампуурсан ч “Анод” шиг хэл ам дагасангvй. Учир нь ардаа арын хаалгатай тус банкийг улс тєрийн нам хамгаалалтандаа авсан юм.

МАХН-ын нєлєєлєлийн хvчинд “Зоос” банк єнєєдєр “Тєрийн банк” нэртэйгээр vйл ажиллагаагаа явуулж байна. Харин хоёр нэрний хооронд жижиг хувьцаа эзэмшигчид хохирогч болон vлдлээ. Тэд цаашдаа зvгээр суухгvй бололтой. Тийм ч учраас энэ сарын 17-нд хувьцаа эзэмшигчдийн уулзалтыг зохион байгуулахаар тєлєвлєєд байна.

С.Баяр
Дугаар 223/415/

niislel times


URL:

Сэтгэгдэл бичих