Эдийн засгийн мэдрэмжгүй сайд

140326ediinzasagЭдийн засгийн чуулганд салбарын сайд нь ач холбогдол өгсөнгүй, бүр тоосон ч үгүй. Улс орны эдийн засаг хэцүүхэн байгаа энэ үед бизнес эрхлэгчид ямар асуудал тавьж, чуулганд оролцогчид ямар гарц гаргалгаа хэлж өгөх нь вэ гэдгийг ч тэр хүн үл оошоов. Өөрөө улс орныхоо эдийн засгийг аварч чаддаггүй юм аа гэхэд чуулган болж байгаа танхимд сууж, хэрэгтэй санаануудыг нь бичиж тэмдэглэж аваад ажил хэрэг болгохгүй дээ. Эсвэл дээд тэнгэртээ найдаад яваад юм болов уу.

 

Жилд нэг удаа болдог эдийн засгийн чуулга уулзалт эхэлдэг өдөр Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр ордон дотор байсан гэх. Тэгсэн атлаа чуулганы хуралдаанаар ороод гараагүй л байгаа юм даа. Түүний туслах нь ажлын хэсгийн хуралдаантай байсан учир форумд оролцож чадаагүй хэмээн тайлбарласан байх юм. Харин өчигдөр Н.Батбаяр сайд ордонд үзэгдээгүй, гадуур ажил хөөцөлдөөд завгүй явсан гэнэ билээ. Ямартай ч хөөцөлдсөн ажил нь чуулганаас чухал байсан юм байлгүй.

 

Энэ оны эдийн засгийн чуулган уулзалтанд оролцож байгаа хүмүүсийн сэтгэлд төдийлөн нийцсэнгүй. Урьд урьд жилүүдийн эдийн засгийн чуулганд төр засаг их л ач холбогдол өгч, уул уурхай, эдийн засагт байгаа алдаа оноо, цаашид хийх зүйлсээ ярьдаг байлаа. Гэвч энэ жилийнх яг л эзэнгүй юм шиг. Суудал нь өм цөм, эдийн засагчдийн хэлж ярьж байгааг төрийн хэмжээнд ач холбогдол өгч сонсож, оролцож байгаа ч юм алга. Уг нь бол мэдээгүй гэх нүүр тэдэнд байхгүй дээ. Нэлээн дээрээс л зарлагдсан чуулга уулзалт.

 

Ямартай ч энэ удаагийн форумд салбарын сайд “фортуна” нь гэгээн дүрээ харуулсангүй. Дэд сайд О.Чулуунбат нь ч үзэгдсэнгүй. Харин сайдад нөхөрсөгөөр зөвлөхөд уулзалтанд оролцоогүй юм аа гэхэд салбарынхныхаа зовлонг мэдрэхийн тулд хэлсэг үг, зөвлөмжийг нь бичсэн протоколийг нь олоод уншчихаарай даа. Тэнгэр бурханд хэт найдаж, гараа хумхиад, чихээ бөглөөд сууж байгаа сайдтай байсан цагт Улс орны минь эдийн засаг хөгжинө гэхэд итгэхэд бэрх санагдах юм.

 

Н.Чинзориг

http://new.mn/News/Detail?news_code=18167


URL:

Сэтгэгдэл бичих