Хуурамч бичиг баримтын хэрэгт төрийн албаныхан татагдаж байна

бичиг баримтУрин дулааны улирал ирж буйтай холбогдуулан манай улсад барилга байгууламж баригдах гээд гаднаас ажиллах хүчийг их хэмжээгээр оруулж ирдэг билээ. Сайныг дагаад саар зүйл хөгжиж байдгийн нэг илрэл нь энэхүү ажиллах хүчийг оруулж ирэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлдэг нь тогтоогдсны дагуу ЦЕГ-ынхан Эдийн засгийн гэмт хэргийн хэлтсийнхэн зарим холбогдох байгууллага, компаниудыг шалгаж байна.

Манайд ажиллах хүч болон орж ирдэг БНХАУ, БНАСАУ, БНСВУ-ын иргэд визний зөрчилтэй эсэх зэргийг шалгах ажлыг эхлүүлсэн байна.

Харин энэхүү шалгалтын үеэр Хөдөлмөрийн яамны Хөдөлмөр эрхлэлт, үйлчилгээний төвд 2012-2014 оны хооронд аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн даатгалын болон бусад бичиг баримтыг хуурамчаар үйлдэж өгч байсан нь мөн зарим  компаниуд ямар ч барилга барьж үзээгүй хэрнээ хятад ажилчид олноор оруулж ирсэн баримт ч цугласан аж. Мөн захирлаас өөр ямар ч ажилтангүй, хоосон тайлан гаргадаг компани хүний хаяж гээгдлүүлсэн бичиг баримт ашиглан олон ажилтантай мэтээр баримт бүрдүүлж, гадаадаас ажиллах хүч авах квотоо нэмэгдүүлж, дундаас нь ашиг олж байсан нь тогтоогджээ.

Тиймээс төрийн албан хаагчид болон зарим компанийн удирдлагуудыг уг хэрэгт холбогдуулан шалгаж байгаа гэнэ.

 

 

 

Ч.Мөнхбат


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.