Дэлхийн хамгийн баян долоон ижил хүйстэн

 3-26-10

Б.Сан

“Forbes” сэтгүүлийн мэдээлснээс үзвэл дэлхийд одоогийн байдлаар 1645 тэрбумтан байгаагаас 0.4 хувь буюу долоо нь транссексуал аж. Энэ долоо нийтдээ 16 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгөөс хамгийн баян нь 6.1 ам.доллар эзэмшдэг АНУ-ын ижил хүйстэн медиамагнат Дэвид Геффен аж. Тэрээр ижил хүйстнүүд хоорондоо гэрлэхийг албан ёсоор зөвшөөрөхийг шаардсан АНУ-ын хөдөлгөөнд 100 мянган ам.доллар хандивлаж байсан нэгэн.

Интернетийн төлбөр тооцооны “PayPal” компанийг хамтран үүсгэн байгуулагч Питер Тиль хөрөнгөө 2.2 тэрбум ам.доллар хүртэл өсгөж чаджээ. Жагсаалтын гуравт 1.8 тэрбум ам.доллартай Женнифер Прицкер бичигдсэн байна. Тэрээр хүйсээ солиулж эмэгтэй болсон дэлхийн анхны тэрбумтан. АНУ-ын дэд хурандаа цолтой тэрээр Чикагод төвтэй хөрөнгө оруулалтын “Tawani Enterprises” компанийн ерөнхий захирал аж.

Доменико Дольче өөрийн найз Стефано Габбанагийн хамт хувцас загварын алдарт “Dolce & Gabbana” брэндийг эзэмшдэг бөгөөд 1.65 тэрбум ам.долларын хөрөнгөтэй. Түүний хамтрагч, мөн л ижил хүйстэн бөгөөд адилхан 1.65 тэрбум ам.доллартай. Эмнэлгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч “Stryker Corp” компанийг эцэг эхээсээ өвлөн авсан Жон Страйкер гэгч 1.6 тэрбум ам.доллартай бөгөөд ижил хүйстнүүдийн эрх ашгийг хамгаалахаас гадна сармагчнуудыг хамгаалах зорилготой “Arcus Foundation” сангийн үүсгэн байгуулагч гэнэ. Эмэгтэйчүүдийн хувцасны үйлдвэрлэлээр дагнадаг “Michael Kors” компанийн үүсгэн байгуулагч Майкл Корс 1 тэрбум ам.доллартай болсноор энэ жагсаалтын шинэ гишүүн болсон байна.

polit


URL:

Сэтгэгдэл бичих