Монголоос хүүхэд хулгайлсан нь тогтоогджээ

527-1348629525хаягХҮҮ ЭДҮГЭЭ ЕСӨН НАСТАЙ БӨГӨӨД ОХУ-Д АМЬДАРЧ БАЙГАА АЖ-

Одоогоос есөн жилийн тэртээ буюу 2005 онд Сэлэнгэ аймгийн Шаамар суманд амьдардаг нэгэн хосын ой хүрээгүй бяцхан хүүхэд алга болсон хэрэг гарчээ. Үрээ алдаж, шаналж цөхөрсөн хос хууль хяналтын байгууллагад хандаад, эрлийн ажил мухардаж, аргагүйн эрхэнд нас барсанд тооцон хоцорчээ. Тухайн үед хүүгийн алга болсон шалтгааныг холбогдох албаныхан хүний наймааны золиос болсон байж болзошгүй хэмээн таамаглан тайлбарлаж байсан аж.

Саяхан тагнуулынхан тэртээ 2005 онд алга болсон хүүг хууль бусаар ОХУ руу нэвтрүүлснийг олж тогтоосон байна. Улмаар хүүг хэн, хилээр хэрхэн гаргасан болон хүн худалдаалах гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхийг тогтоохоор шалгаж байгаа сурагтай. Хүү одоо есөн настай бөгөөд ОХУ-ын нэгэн гэр бүлд амьдардаг ажээ. Эх сурвалжийн мэдээлснээр, хүү хүний наймааны золиос болсон эсэх болон хоёр улсын хилээр хэрхэн давуулсныг холбогдох албаныхан тогтоохоор ажиллаж байгаа аж. Манай улсад энэ мэтчилэн бага насны хүүхэд алга болсон тохиолдол олон байдаг ч олдсон нь цөөн аж. Албаны эх сурвалжийн хэлснээр, иргэний бүртгэл, хил, гаалийнхан ч энэ хэрэгт холбоотой байж болзошгүй гэнэ

Э.ЭНХ-ЭРДЭНЭ


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.