Б.Обамагийн бие хамгаалагчид хөөгджээ

3-27-7АНУ-ын Нууц алба буюу Ерөнхийлөгчийн хамгаалалтын албаны гурван ажилтан сахилга бат алдаж Голландаас нутаг руугаа хөөгджээ. Тэдний нэг нь Амстердамын зочид буудлын үүдний танхимд согтуу байж байгаад баригдсаны дараа гурван ажилтныг нутаг буцаажээ.

Тэрээр ухаанаа алдтал согтсон байсан бөгөөд нөгөө хоёр хамгаалагчийг “Нэг нь сахилга бат зөрчиж байхад таслан зогсоогоогүй” хэмээн хамт хөөсөн байна. Тэр гурав АНУ-ын Ерөнхийлөгчийг болзошгүй халдлага, довтолгооноос хамгаалах Counter Assault Team тусгай тасгийн ажилтнууд байжээ. Ерөнхийлөгч Барак Обамаг Голландад ирэх бэлтгэл ажил, аюулгүй байдлыг хангах үеэр ийм явдал болсон аж.

 

POLIT.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.