Катар гэдэг нь Доха хот л гэсэн үг

1.             нефтийн эзэнт гүрэн

2.             шашныхан удирдана, үндсэн хууль нь Шариат.

3.             цаг агаар нь халуун.

4.             Тэнгисийн ус нь их давсархаг

5.             бороо ховор. Энэ жилийн анхны бороо 11.07-нд орсон

6.             газрын тосны ашгаа ард иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийдэхэд зарцуулдаг.

7.             орон нутгийн аль компанийн урилгаар л виза гарна

8.             түүхэн дурсгалт газар бараг үгүй. Одоо л энэ улс хөгжиж байгаа гэхэд болно.

9.             Катар гэдэг бол Доха хот л гэсэн үг

10.          Доха жаахан бохир хот доо. Нүдэн дээр хог хаяад байхгүй ч…

11.          долоо хоног нь бүтэн сайн өдрөөсөө эхлэнэ. Амралтын өдөр нь баасан, бямба гараг.

12.          хэрвээ чи ганц бие эр бол таныг амралтын өдрийн үдээс өмнө нэг ч худалдааны төвд оруулахгүй. Зөвхөн гэр бүлийнхэн болон эмэгтэйчүүдэд үйлчилдэг

13.          Катарын хүн амын 20% нь л улсынхаа иргэн нь байдаг.

14.          үлдсэн нь гадаадын ажиллах хүчнийхэн. Энэтхэг, арабууд, филиппинчүүд. Америк, европчууд цөөхөн

15.          энэхтхэгүүд олон тул кино театруудад нь хинди хэл дээр кино гаргах нь бий

16.          хэрвээ мөнгөний урсгал нь гадныхнаар дамжин хил давдаггүй бол Катар үүнээс илүү хөгжих байсан.

17.          яг катар хүн бол ажил хийгээд байхгүй

18.          катар хүнээс л төрсөн хүн катарын иргэн байна.

19.          хүүхдүүд нь англиар сайн ярина. Яагаад гэвэл асрагч нь гадаад хүн байдаг.

20.          үндэсний хувцас нь хар /эр/, цагаан /эм/ гэсэн хоёр өнгөтэй

21.          нэр нь эр-дишдаша, эм- абайя

22.          эрчүүд нь илүүдэл жин ихтэй

23.          үнэртэй усанд дуртай

24.          гэрлэлтийн баталгаагаа үзүүлж байж л буудалд орно

25.          буудалд эхнэрээ хуурах гэж биш амрах гэж ордог

26.          архи хориотой. Дэлгүүрт нь ч зарахгүй

27.          тамхи татах нь тун ховор.

28.          гахайн мах идэхгүй

29.          хийжүүлсэн ундаа уснаасаа хямд

30.          хүнсний бүтээгдэхүүүн үйлдвэрлэдэггүй. Саудын Араб, Эмират, Мажор зэрэг орнуул импортолдог

31.          хамгийн их явдаг реклам нь чипсийн сурталчилгаа. Арабууд болон энэтхэгүүд чипсийг тонн тонноор нь иднэ

32.          гал тогоо нь олон үндэстнийх

33.          нэг литр шатхууны үнэ нь 0.25 цент.

34.          явган алхах дургүй

35.          Дохад нийтийн тээвэр гэж бараг үгүй.

36.          метрогүй, автобус ховор

37.          такси л үйлчлэх нь элбэг

38.          хамгийн аюулгүй араб орны нэг. Америкийн цэргийн бааз байдаг болоод ч тэр байх

39.          араб хэлгүй ч гэсэн энд амьдраад байж болно. Хүн болгон шахуу англи хэлтэй

40.          нүцгэн мөр цээжээ гаргасан, өвдөгнөөс дээгүүр банзал өмсөх зохимжгүй гэж үздэг. Клубт бол болно

41.          Шоу-биз гэж байхгүй.

42.          олон нийтийн наран шарлагын газар байхгүй

43.          хилийн чанад руу ярихад утасны тариф нь хямд

44.          “Аль-Жазира” арабын ертөнцийн хамгийн нэр хүндтэй ТВ

45.          маш их спортлог арабын орон.

46.          Спортоор хичээллэхээсээ гадна спортын байгууламжийг олноор бүтээдэг.

47.          регби, крикет, хөлбөмбөг, дүрэмгүй зодоон үзэх дуртай.

48.          2022 онд хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Дохад болно.

49.          ингэхдээ хиймэл үүл хийж халуун нарыг халхлана гэж байгаа.

50.          бүсгүйчүүд нь царайгаа хөндлөнгийн нэгэнд харуулах хориотой. Гэхдээ үүний эсрэг тэмцэгч бүсгүйчүүд ч бий.

Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих