Батлан хамгаалах яамнаас хятадууд мэдээлэл хулгайлжээ

hakerhyatadiin130531УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг Батлах хамгаалахын сайдаар ажиллаж байхад тагнуулынхан 2012 онд дуудаж тайлбар авсан байдаг. Тэрээр хэвлэлд болон УИХ-ын байнгын хорооны гишүүдэд тараан өгсөн материалдаа цэргийн нууцтай холбоотой баримт дэлгэсэн нь шуугиан тариад өнгөрсөн. Монголд Улс тэдэн мэргэн бууч бэлтгэж байгаа, АНУ-аас тэднийг сургахаар удахгүй бэлтгэгдсэн хүмүүс ирнэ, Улаанбаатар руу цэргийн анги албадыг ойртуулж бэлэн байдалд байлгана гэж ярьсан нь түүнийг сайдынх нь албан тушаалаас унагах шахсан билээ.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ж.Энхбаярыг огцруулах асуудлыг хэлэлцэх үеэр Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо нар сайдаа улсын нууцад хамаарах асуудлыг ярьсныг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгвэл Л.Болдыг Батлан хамгаалахын сайд байхад өөр нэгэн мэдээлэл хятадуудын гарт орж байжээ. БНХАУын нутаг дэвсгэрийн зургааны нэгийг Шинжаан-Уйгарын автономит улс эзэлдэг. Сүүлийн жилүүдэд ШинжаанУйгарт шашны болон хэт даврагчдын бослого гарч байгаа нь Хятадын Засгийн газрын хувьд толгойн өвчин болсоор ирсэн.

784bi9kr4mes8hr7g4562fpdtg

Иймээс бүс нутагт болж буй аливаа мэдээллийг тандах зорилгоор “NetTraveller” хэмээх компьютерийн вирус бүтээсэн юм. Энэхүү “NetTraveller”-ийн тусламжтайгаар Хятадууд Шинжаан-Уйгараас гадна дэлхийн 40 орчим улсаас мэдээлэл хулгайлсан байдаг аж. Энэ вирусын хор хөнөөлийг хамгийн их амссан улсаар “Касперский Лаб” компани Монголыг тодруулжээ. Монголын араас ОХУ, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Тажикстан, Хойд Солонгост уг компьютерийн вирусын тусламжтайгаар кибер халдлага үйлдсэн байдаг ажээ. “Касперский Лаб”- д, Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас 2010 онд “NetTraveller” кодоор дамжиж мэдээлэл алдагдсан байдаг. Энэхүү файл нь Батлан хамгаалах яамны удирдлагуудын тухай мэдээлэл байсан” гэж бичжээ.

Хамгийн гайхалтай нь, манай Батлан хамгаалах яам “cracked” буюу үнэгүй оффисын хэрэглээний программуудыг компьютертоо интернэтээс татаж суулгасан байжээ. Албан ёсны биш, лицензгүй хулгайн программ ашигласан нь гэмт хэргийн золиос болоход хүргэсэн гэж албаныхан дүгнэдэг юм байна. Засгийн газрын тогтоолоор ТЕГ-ын дэргэд Кибер аюулгүй байдлын газар, ЭЦГ-т Цахим гэмт хэрэгтэй тэмцэх тасаг байгуулснаар манай төрийн байгууллагаас мэдээлэл хулгайлах хэрэг багасчээ.

Г.Улсболд

Eagle.mn

URL:

Сэтгэгдэл бичих