20 удаагийн дээрмийн үйлдэлтэй таван сартай жирэмсэн эмэгтэй

af1c151ad86eca38originalСэжигтэн нь 19 настай эмэгтэй У гэгч ба тэрээр бага насны хүүхдийг хууран гэрт нь орж үнэт эдлэл, үнэ бүхий зүйлс хулгайлдаг байжээ. Хэргийг шалгах явцад тэрбээр  2013 оноос хойш нийслэлийн зургаан дүүрэгт 20 удаагийн дээрмийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдов. Иргэдэд учруулсан хохирлын хэмжээг одоогоор тогтоогоогүй байна.

Сэжигтэн У нь бага насны нэг хүүхэдтэй, таван сартай жирэмсэн тул саатуулан шалгах боложгүй болж хуулийн дагуу гадуур байцааж байгаа юм. Тиймээс дээрх эмэгтэйд залилуулсан байж болзошгүй иргэдийг БГД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хандахыг хүслээ.


URL:

Сэтгэгдэл бичих