Аз жаргал дангаар хэзээ ч оршдоггүй гэх нь үнэн ажээ

uushigҮнэр

-Аз жаргал дангаар хэзээ ч оршдоггүй гэх нь үнэн ажээ.-

 

Тэдний байгууллагынханд нэг зовлон учирчээ. Энэ гамшиг юунаас үүссэн вэ? гэвэл хөдөлгөөнгүй залхуурч суунгаа өөхтэй хоол их хэмжээгээр идсэнээс цөмийнх нь цусны даралт ихэссэн юм. Ядартлаа хөдөлмөр хийж, хоолоо хасах тухай нэг ч хүний толгойд орсонгүй. Тэгж зөвлөсөн хүнд бүгд битүүхэн дургүйцээд, харин хаа ямар эм, тариа шинээр гарч вэ? гэж өрсөлдсөн гэнэ.

 

Шинэ эм тарианы мэдээллээр амьсгалж явдаг тарган Цэнгэлмаа гадаад оронд нэг сүрхий ид шидтэй эм гарсан тухай чих цохижээ. Нэг үрлийг залгих аваас дахиад даралт ихсэх тухай яриа гардаггүй эм гэнэ. Үрлийг Цэнгэлмаа бие даан хөөцөлдөж, гадаадаас  авчруулав.Тэгээд цөм нэг нэгййг залгижээ.Маргааш өглөө нь ажилдаа цуглатал хүн хүнээс ой гутам янз бүрийн үнэр ханхлаад байж суухын аргагүй болов. Олон хүнээс ууршиж буй үнэр нийлээд тэр байгууллагад хүн байтугай жоом ч тогтсонгүй.

 

Салхивч цонхоо нээгээд хаалгаа дэлгээд ч нэмэр алга. Эвгүй үнэрт огих нь огиж, бөөлжих нь бөөлжиж, зүрх муутай зарим нь муужирч эхэллээ. Тэр ч байтугай зэргэлдээх байгууллагынхан нь үдээс хойш “Пай пүй” хэмээн хамраа таглаж байсан гээд бодчих! Тэд өөрсдеө ажлынхаа газар нэг дор өмхий ханхлуулаад байж бас тэсвэрлэсэнгүйцөм таржээ. Гэвч гудамжинд эвгүй үнэр сэнгэнүүлээд, автобусанд бол бүр ч олны хараал идэв.

 

Гэр орондоо хариад ганц цаг бололгүй бугд хөөгдлөө. Тэгээд байх газраа цөм эс олоод ажлынхаа газар цугларчээ. Эвгүй үнэртнүүд тарж явснаас нэг дороо байсан нь нийгмийн талаасаа хавьгүй шударга байлаа. Тэдний толгой эргэн уцаарлалдаж, цонхны цэцгууд шарлан үхэв. Бүгдээрээ үнэр ханхлуулж буй  боловч  бие  биенийгээшиншилж, “Чамаас ялзарсан өндөг үнэртлээ”, “Чамаас илжирсэн сэг ханхаллаа”, “Чамаас нялуун, түүнээс гашилсан үнэр гарлаа. Даргаас ялзарсан өндөг, илжирсэн сэгний үнэр хоёул хамт гарч байхад надаас ганцхан бясааны үнэр л гарч байна” гэж биеэ магтана. Харин нэг сонин юм гэвэл хэд хоногийн өмнө ажлаас халагдах мэдэгдэл авсан Чойжингоос цэвэр спирт ханхалж байх юм гэнэ. Цэвэр спиртний үнэр аятайхан санагдаж, дотор нь муухай оргиж, бөөлжис нь цутгасан хүмүүс Чойжингийн ам хамарт ойртож, спирт үнэртэхээр тэмүүлэв.

 

Чойжин “Архи амсаагүй долоо хоносон атал үнэртэж байдаг мөн  гайтай яа” гэжгайхан толгой сэгсэрч асан авч туүнийг хэн ч итгэсэнгүй, уучихаад худал ярьж байна гэцгээв.

 

Эцэстээ энэ явдал тарган Цэнгэлмаагийн эмээс боллоо Гэдэгсэжигхэн нэгэнд төржээ. Тэгээд нөгөө гайхалтай эмийн зааврыг тайлах гэтэл нэгэн бяцхан гуравдагч орны хэлээр бичсэн байна гэнэ. Орчуулагч эрж олоод уншуулбал нөгөө эм маань даралтын эм биш, харин хүний дутагдлыг үнэр болгон ууршуулдаг  гаймшигтайургамлын үр байжээ.

 

Тарган Цэнгэлмаа гадаадад захиалахдаа  шифрийгнь буруу бичсэн юмсанж. Зааварт  дурдсанаар:

 

завшигчаас ялзарсан өндөг, хүнд сурталтнаас илжирсэн сэг, бялдуучаас нялуун, хоцрогдсон  этгээдээсгашилсан үнэр гарна гэж бичсэн байна гэж орчуулагч тайлбарлав. Зарим тайлбар нь нэлээд дэлгэрэнгүй байлаа Жишээлбэл хөнгөн ажил хийгээд их цалин авдаг бөгөөд мөн үр хүүхдээ тийм бусармаг замаар  амьдруулахыг хичээдэг, гэр орноо, еөрсдийгөө гоёх, баяжих тухай зөвхөн мөрөөддөг агаад ингэж чадсанаараа бусдад гайхуулна уу гэхээс улс орныхоо маргаашийн хувь заяаны төлөө огтхон ч зовдоггүй хүнээс бясааны үнэр гардаг гэж бичээстэй байна гэнэ.

 

-Бидний энэ муухай үнэр хэдийд арилна гэж наана чинь бичсэн байна? гээд цөм орчуупагч өөд царайчлахад,

 

-Дутагдлаа   бүрэн   мөсөнарилгасан агшинд л үнэргүи болдог гэнэ! гэж хэлээд орчуулагч тэндээс огиулсаар гарч одлоо. Эвгүй унэрээсээ болоод харьж зүрхлэхээ больсон тэд “Дутагдлаа л түргэн арилгахаас!” гээд санаа алдаж байхад ганцхан архичин Чойжин “За даа, надаас архи л үнэртэх юм шив дээ” гэж тоомжиргүй хэлээд хамраа таглаж огиулснаа “Та нарын унэрт тэсэхгүй нь! Би ч байдгийнхаа баруун хаяаг бараадах минь” гээд явах гэхэд нөхөд нь хорьж, “Ядаж чи минь бидэнтэйгээ байгаач! Хаа нэг хамар шүргэх спиртний үнэр бидэндээ зүрхний дусал болж байна. Чамайгаа бид ажлаас чинь хэзээ ч халахгүй” гэж гуйцгаажээ. Чойжин нөхдөө ихээр өрөвдсөн авч тэдний унэрт даанч суухын аргагүй байлаа.

 

Шог зохиолч: Ц.Доржготов

Эх сурвалж: Одоо цаг сонин


URL:

Сэтгэгдэл бичих