Ч.Сайханбилэг Гашуун сухайтын ажилчдаар суботник хийлгэх үүрэг өгчээ

527-1359508931pictНүүрсний экспорт буурсан нь Шинэтгэлийн засгийн газрыг сандаргажээ. Мөнгө олдог бас олох байх гэж найдаж байсан гарц нь хаагдаж өдөрт Гашуунсухайтын боомтоор мянгаараа гардаг байсан одоо тавь хүрэхтэй үгүйтэй нүүрс ачсан машин гарч байна. Байдал хүндэрсэн тул саяхан ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ирээд явжээ.

Комсомолын дээд сургууль төгссөн түүнээс яс маханд нь шингэсэн “коммунист” зан нь дахин илэрч. Нүүрсний экспортонд саад тотгор болж байгаа хүнд суртал, 25 хүрсэн элдэв татвар хураамжаа цөөлөхийн оронд ажилчдаар нь коммунист субботник хийлгэх тушаал буулгажээ. Цагаан гарт даргын зарлигаар боомтын ажилчид өдрийн цайны цагаа хасуулж өглөө 8-аас орой 20 цаг хүртэл цаг наргүй ажиллаж байгаа гэнэ. Энэ талаархи гомдол Гашуунсухайтаас иржээ.

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих