Кино ертөнцийн фактаас…

e998faf2e10f

1997 он

Алдарт найруулагч жэймс Камероны хөдөлмөрч, шазруун зангийн үр дүнд бүтээгдсэн “Титаник” кино Оскарыг 11 төрлөөр хүртэж тэрбээр тайзан дээрээс “би өнөөдөр дэлхийн хаан” хэмээн хашгирахад хүргэсэн билээ.  Нялх од байсан Леонардо ч энэ л киноны ачаар Холливудад орон зайгаа олсон гэдэг. Түүнчлэн хамгийн гол нь энэ кино дэлхийн түүхэнд урьд өмнө нь гарч байгаагүй асар их обьектуудыг үзүүлж, компьютер графикийг зөв хослуулснаар дэлгэцэн дээр юуг ч хийж болдогийг харууласн билээ.

1998 он

Хэзээ ч тайлагдашгүй нууц хэвээрээ үлдэх Шекспирийн амьдрал хайр дурлалын тухай сонгодог бүтээл болох “Дурласан Шекспир”. Жүжигчин Гвинет Палтроу, Жозеф Фэйнэс нар найруулагч Жон Маддены төсөөлснөөр дэлгэцнээ амилуулсан нь тэр оныхоо шилдэг кино болсон.

1999 он

“Америкийн гоо үзэсгэлэн” кино онд хамгийн содон бүтээлд тооцогдож байлаа. Америъкийн жирийн нэгэн гэр бүлийн амьдралаас сэдэвлэн бүтээсэн үнэхээр шилдэгийн шиолдэг болсон юм. найруулагчийн өвөрмөцшийдэл бүхий киноны горл дүрийг Кевин Спэйси, Аннет Беннинг, Тора Бич, Уэс Бэнтли, нар бүтээсэн. Найруулагч сэм мендесийн бүтээсэн бас нэгэн гайхамшигт кино.

2000 он

Энэ онд өрсөлдөөн маш ширүүн байсан зүй ёсоороо “Гладиатор” үүнийг толгойлсон. Америкчууд эртний Грек, Ромын сэдэвтэй түүхэн кино хйилгүй бас үзэлгүй удсан нь “Гладиатор”-ыг Оскар авахад нөлөөлсөн гэдэг. Жүжигчин Рассел Кроу, Хоакин Фенникс нарын хослол эртний Ромын үед очин үзэгчид болон судлаачдыг биширтэл тоглож чадсан юм.

2001 он

“Төгс Ухаан” хэмээх галзуу эрдэмтний тухай кино тэр жилийн бүх бүтээлүүдээс цойлон гарч ирсэн юм. Үүнд бас Рассел Кроу тоглосон. Түүнд хаанаас ийм их авяас заядаг байнааа.

2002 он

тэр жил алдарт найруулагч Роб Маршаллын бүтээл, Ричард Гир, Рене Зелвайзэр, Катрин Зета Жонс нарын тоглосон мюзикл “Чикаго” кино зургаан төрөлд Оскар хүртсэн.

Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих